Цалин, тэтгэврийн зээлийн хүү иргэдэд дарамт болж байна

Twitter Print
2016 оны 11-р сар 01-нд 16:23 цагт
Мэдээний зураг,

Засгийн газрын 100 хоногийн хүрээнд яамдууд өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа тайлагнаж буй. Тэгвэл Хөдөмөр, нийгмийн хамгааллын яамнаас өнөөдөр 100 хоногийн ажлаа олон нийтэд мэдээлэв.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын чиглэлээр 47 зорилт тусгагдсан аж. Харин Засгийн газрын 100 хоногийн хугацаанд 13 зорилтыг хэрэгжүүлэхээр санаачилга ажиллажээ.

Тэгвэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас цалин,  тэтгэврийн зээлийн хүүг бууруулахаар банкуудтай харилцан тохиоролцож эхэлсэн байна. Улмаар санамж бичиг байгуулах ажлыг Төрийн банкнаас хэрэгжүүлэхээр болсон аж.

Монгол банкнаас гаргадаг “Иргэд, ЖДҮ эрлэгч ААН-д олгосон зээлийн улирлын тайлан”-гаар 2016 оны 2 дугаар улирлын байдлаар 263.3 мянган иргэн буюу нийт ажилчдын 23.3 хувь нь1.4 их наяд төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэлтэй байгаа гэв. Арилжааны банкуудаас олгосон цалингийн зээлийн жигнэсэн дундаж жилийн хүү 20.5 хувь /сараар тооцвол 1.7/, олгосон зээлийн жигнэсэн дундаж хугацаа 30.9 сар байна.

Банкуудаас цалингийн зээлийг сард 1.2-3.0 хувийн хүүтэйгээр олгохдоо зээлийн шимтгэлийг нэг удаа нийт зээлийн дүнгийн 0.5-1.5 хувьтай тэнцүү дүнгээр тооцож, зээлдэгчээс төлүүлж ирсэн. Энэ нь иргэдэд санхүүгийн ихээхэн дарамт болж байгааг шийдвэрлэж өгөхийг  хүссэн хүсэлт  ХНХЯ-нд маш их ирсэн байна.  Тиймээс банкуудтай харилцан тохиролцох ажлыг эхлүүлжээ.

Банкнаас олгох цалингийн зээлийн сарын хүүг 0.2-0.3 хувиар бууруулахад 33.5-50.2 тэрбум төгрөгөөр, зээлийн шимтгэлийг зогсооход 14.0 тэрбум төгрөгөөр зээлэгдэгчдийн зардал багасч, ажиллагчдын орлого нэмэгдэх тооцоотой байгааг дуулгалаа.

Г.Ганаа 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.131.226.194) 2016-11-03 14:57
      • 0
      • 0

      yag zow zeel awad teriigee xuutein tolj bxad zeel garagalaa geed 1 xuwiign awad yawchixdag shde

      Хариулах