Гэр хорооллын хэрэглэгчдийн цахилгааны шөнийн тарифыг хөнгөлөхөөр боллоо

2016 оны 11-р сар 01-нд 09:42 цагт
Мэдээний зураг,

Гэр хорооллын иргэдийн цахилгаан халаагуур хэрэглэхийг дэмжих замаар агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Эрчим хүчний зохицуулах хорооноос өдөр, шөнийн тарифт тоолууртай гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны шөнийн тарифыг 50 хувиар хөнгөлөх шийдвэр гаргалаа.

Цахилгааны үнийн хөнгөлөлтөд Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний 15 аймгийн 250 мянга гаруй айл өрх хамрагдах ба энэ арваннэгдүгээр сарын 1-ээс буюу өнөөдрөөс ирэх гуравдугаар сарын 31-ийг хүртэл оройн 21 цагаас өглөөний 6 цагийн хооронд хэрэглэсэн цахилгаан эрчим хүчээ 50 хувийн хөнгөлөлттэй үнээр тооцуулах юм. Өөрөөр хэлбэл 77.10 төгрөгөөр тооцдог байсан шөнийн 1кВт.цаг цахилгаан эрчим хүчийг 38.55 төгрөгөөр тооцуулна.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.