”Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлаар “Алтжин”-гийн Г.Алтан томилогдоно

Twitter Print
2016 оны 11-р сар 01-нд 08:17 цагт
Мэдээний зураг,

Хэд хонгийн өмнө Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын 100 хоногийн ажлын тайлангаа сэтгүүлчдэд танилцуулсан. Энэ үеэрээ "Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлыг өнөө, маргаашгүй томилно. Ажлын туршлага, мэргэжил зэрэг шалгуурыг харгалзан гүйцэтгэх захирлын томилгоог явуулна. Хэн томилогдохыг сонгогдсон хойно нь хараарай" гэсэн ерөнхий мэдээлэл өгсөн.

Тэгвэл баттай эх сурвалжийн мэдээллэж буйгаар, тус албанд “Алтжин” группийн тэргүүн Г.Алтанг томилох шийдэлд хүрчээ. Г.Алтан хатагтай "Эрдэнэт үйлдвэр”-ийн гүйцэтгэх захирлаар томилогдоход түүний дотны найз УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нь тусалсан байх магадлалтай. Тэдний хувьд нэг нутаг усны сайн найзууд гэгддэг. Ц.Нямдорж сүүлийн үед “Эрдэнэт”-ийн асуудлыг ярьж эхэлсэн нь Г.Алтангийн ашиг сонирхлыг хамгаалан, замыг нь засч өгч байгаа юм биш гэх хардлага олон нийтийн дунд төрөөд байсан юм.

Ямартай ч энэхүү томилгооноос үзэхэд "Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг эзэмшигч талтай Засгийн газраас тодорхой тохиролцоонд хүрэлгүйгээр, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбатын сануулсанчлан, төр гүйцэтгэх удирдлагыг нь томилох шийдвэрт хүрсэн бололтой.

Өнгөрсөн долоо хоногт Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн төрийн эзэмшлийг төлөөлөх ТУЗ-ийн гишүүдийг томилсон. Уг томилгооны дагуу ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, Уул уурхайн яамны ТНБД Г.Нандинжаргал, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын зөвлөх, УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл, Сангийн яамны газрын дарга Н.Доржсэмбэ нар “Эрдэнэт үйлдвэр”-ийн ТУЗ-д төр төлөөлөн ажиллахаар болсон билээ.

www.ardchilal.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • poza.

      (112.72.11.110) 2016-11-02 18:14
      • 0
      • 0

      Badamjunai ni deer baisiim .hyamdorj iin demjilgeer garlaa l daa.er ni eel muutai , yvsan , avsandaa .ihk huiten tsaraitai hun baina.

      Хариулах

    • Алтжин

      (59.153.87.3) 2016-11-02 15:32
      • 0
      • 0

      Их шуналтай хүн толгой сайн ажиллах байхаа.

      Хариулах

    • gol

      (202.9.41.147) 2016-11-02 01:03
      • 0
      • 0

      Ynaa

      Хариулах

    • Зочин

      (202.179.11.10) 2016-11-01 18:54
      • 0
      • 0

      За арай ч үгүй байлгүй дээ

      Хариулах

    • мэлгайхавжав

      (202.179.29.46) 2016-11-01 17:24
      • 0
      • 0

      Бадмашунайлаас Алтжин шунал илүү байж чадах уу

      Хариулах

    • ХЗо

      (202.179.31.123) 2016-11-01 14:55
      • 0
      • 0

      Ха ха үгүй байлгүй.

      Хариулах

    • Уурхайчин

      (202.9.40.216) 2016-11-01 14:52
      • 0
      • 0

      Уул уурхайн үйлдвэрийн мэргэжлийн хүнгүй болжээ монгол улс ! Нөгөө мэргэжлийн тодотголтой засгийн газар мэргэжлийн бус хүний нөөцтэй юм аа !

      Хариулах

    • Зочин

      (202.21.106.119) 2016-11-01 14:48
      • 0
      • 0

      Зөв зөв Хүнээ олсон бна

      Хариулах

    • Зочин

      (103.26.194.73) 2016-11-01 13:59
      • 0
      • 0

      Түүнээс өөр хүн тавьбал төрийн мэдлийн 51%-ийг бас луйвардуулна. Алтан чаднаа.

      Хариулах

    • зочин

      (122.201.24.20) 2016-11-01 13:31
      • 0
      • 0

      ЭЭ чааваас даа

      Хариулах

    • Zochin

      (223.39.189.102) 2016-11-01 12:44
      • 0
      • 0

      ТУЗ-Н ДАРГА ГИШҮҮД САРД ӨЧНӨӨН САЯЫН ЦАЛИНТАЙ ГЭДЭГ. ТЭР ИХ ЦАЛИНГААСАА ТАТГАЛЗАХ ХЭРЭГТЭЙ. Эх оронч сэтгэлтэй байх ёстой.

      Хариулах

    • Zochin

      (223.39.189.102) 2016-11-01 12:44
      • 0
      • 1

      ТУЗ-Н ДАРГА ГИШҮҮД САРД ӨЧНӨӨН САЯЫН ЦАЛИНТАЙ ГЭДЭГ. ТЭР ИХ ЦАЛИНГААСАА ТАТГАЛЗАХ ХЭРЭГТЭЙ. Эх оронч сэтгэлтэй байх ёстой.

      Хариулах

    • Zochin

      (223.39.189.102) 2016-11-01 12:44
      • 0
      • 0

      ТУЗ-Н ДАРГА ГИШҮҮД САРД ӨЧНӨӨН САЯЫН ЦАЛИНТАЙ ГЭДЭГ. ТЭР ИХ ЦАЛИНГААСАА ТАТГАЛЗАХ ХЭРЭГТЭЙ. Эх оронч сэтгэлтэй байх ёстой.

      Хариулах

    • Zochin

      (223.39.189.102) 2016-11-01 12:44
      • 0
      • 1

      ТУЗ-Н ДАРГА ГИШҮҮД САРД ӨЧНӨӨН САЯЫН ЦАЛИНТАЙ ГЭДЭГ. ТЭР ИХ ЦАЛИНГААСАА ТАТГАЛЗАХ ХЭРЭГТЭЙ. Эх оронч сэтгэлтэй байх ёстой.

      Хариулах

    • Зочин

      (122.201.31.107) 2016-11-01 10:11
      • 0
      • 0

      Т.Бадамжунайгаас арай дээр байх магадлалтай бах шүү.

      Хариулах