2016 оны 10-р сар 31-нд 16:40 цагт

Цагаан гаа, нимбэг, зөгийн бал гурваар ханиадыг хага дарна

Цагаан гаа, нимбэг, зөгийн балны бэлдмэл нь дэлхийн олон үндэстэн ястны дунд домог мэт тархан өргөн хэрэглэгдэх болсон ханиадны эсрэг хамгийн үр дүнтэй ардын арга юм. 

Орц: Нэг ширхэг нимбэг, 5 орчим см хэмжээтэй цагаан гааны жижиг булцуу, 1-1.5 аяга зөгийн бал.

Бэлдэх: Нимгэн хэрчсэн нимбэг, цагаан гаагаа сайтар битүүмжтэй шилэн савандаа хийж дээрээс нь зөгийн балаа хийгээд таглана. Хөргөгчиндөө хийж 2-3 долоо хоног байлгана. Ингэхэд нимбэг болон, цагаан гааны амт, чанар зөгийн балтай нэгдэж, ханиадыг дарж, вирусыг устгах хүчит нэгдэл болдог.  

Хэрэглэх: Ингээд ханиад хүрч байгаа шинж тэмдэг илрэх , нус гоожиж хамар шархираад ирмэгц л нэг халбага бэлдмэл дээрээ нэг аяга халуун ус хийж сайтар хутгаад ууна. Ханиадны хүнд хөнгөнөөс шалтгаалан өглөө, өдөр, орой ууж болно. Эсвэл сэргийлэх маягаар орой унтахдаа ууж болно.

Ц.Мөнхбаяр, mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Charl

      (188.143.232.32) 2016-12-21 10:46
      • 0
      • 0

      We are developing a complete archive on Padmabhusan Manna Dey. We are eager to get all the songs of Manna Dey you have which are not available to us. Please contact: Secretary, Manna Dey Sangeet Ac(nnmyawww.mandadey.ie), or

      Хариулах