Египетэд болсон үерийн улмаас нас барсан хүний тоо 26-д хүрэв

Twitter Print
2016 оны 10-р сар 31-нд 11:25 цагт
Мэдээний зураг,

Египет улсад өнгөрсөн баасан, бямба гарагт болсон үерийн улмаас нас барсан хүний тоо 26-д хүрсэн тухай тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдэгдлээ.

Баасан гарагийн өглөө гэнэт хүчтэй, их хэмжээний бороо эхэлснээр үерийн түвшинд хүрч, автомашинууд үерт живж, байши барилгуудыг сүйтэхэд хүргэсэн байна.

Албаныхны мэдэгдсэнээр үерийн улмаас Египетийн хэд хэдэн хотод төв замууд хаагдаж, сургууль цэцэрлэг, албан байгууллагууд үйл ажиллагаагаа түр зогсооход хүрчээ.

Египетийн иргэн Мэфрэ Аббас “Намайг хоёр хүүтэйгээ хамт завиар явж байхад гэнэт хүчтэй бороо орж, аянга цахиж эхэлсэн. Би хөвгүүддээ нуугдах хэрэгтэйг сануулахад тэд “Тэнгэр дуугарч, аянга цахиж л байдаг шүү дээ. Тэглээ гээд хүмүүсийг гэмтээж байхыг хэзээ ч харж байгаагүй” гэж хэлсэн. Гэтэл  юу юугүй аянга бидний явж байсан хэсэгт бууж, гарнаас минь сэлүүр унаж, миний гар зарим хэсгээрээ түлэгдсэн. Харин хоёр минь завьнаас шидэгдэж, живж байсан” хэмээн ярьжээ.

Байгалийн гамшгаас болж одоогийн байдлаар 26 хүн нас барж, 72 хүн бэртэж гэмтсэн бөгөөд энэ тоо өсөх магадлалтай байгаа аж. Мөн сураггүй алга бологсдыг эрэн сурвалжилж, аврах ажиллагаа явуулахаар цэргүүд ажиллаж байгаа тухай Reuters агентлаг уламжилж байна.

Т.Маралмаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.