Дахин сонгууль өндөрлөв

Twitter Print
2016 оны 10-р сар 30-нд 08:18 цагт
Мэдээний зураг,

Сум, дүүргийн ИТХ-ын  сонгууль аравдугаар сарын 19-нд болсон. Санал хураалтаар ирц хүрээгүй зарим тойрогт нөхөн сонгууль явуулахаар болж, аравдугаар сарын 23-нд зохион байгуулсан билээ. Харин өчигдөр /2016.10.29/ сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд санал тэнцсэн 117 нэр дэвшигчийн хайнааг хагалах дахин сонгууль болсон.

Нийслэл хотын хувьд санал тэнцсэн тохиолдол гараагүй тул сум, дүүргийн ИТХ-ын сонгууль дууссан. Харин хөдөө орон нутагт 19 аймагт санал тэнцсэн тохиолдол гарч, дахин сонгууль явуулсан юм. Өдрийн 12.00 цагийн байдлаар сонгогчдын ирц хангалтгүй байгааг Дорнод, Өмнөговь, Булган, Баянхонгор аймгийн сонгуулийн хорооноос мэдээлсэн. Гэхдээ дахин сонгууль явуулахад ирц хамаарахгүй тул аль олон санал авсан нэр дэвшигч ялагч болох учиртай.

Ийнхүү өчигдөр өглөөний 07.00 цагаас 22.00 цаг хүртэл үргэлжилсэн дахин сонгууль Сонгуулийн тухай хуульд заасан цагийн дагуу дуусч, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль дуусгавар болж байгаа юм.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.