Солонгосоор 660 км дугуйгаар аялсан Монгол залуус бариандаа орлоо

Twitter Print
2016 оны 10-р сар 28-нд 12:15 цагт
Мэдээний зураг,

“MB” Олон улсын унадаг дугуйн аяллын холбооны залуус БНСУ-ын Бусаны талтай тохиролцсоны дагуу БНСУ-ын хотуудаар 660 гаруй км үргэлжлэх дугуйн аялалыг анх удаа хийхээр Монголоос хөдөлсөн. Энэхүү аялал гараагаа Сөүл хотоос эхэлж, Бусанд барианд орохоор төлөвлөсөн бөгөөд уг аялалаар эх орон, нийслэл хотоо сурталчлах, эрүүл мэндээ хамгаалахыг уриалж буй юм.

Нийт 660 км замыг таван өдрийн турш туулсан дугуйчид орон нутгийн цагаар, өнөө өглөөний 08:00 цагийн үед Бусан дахь бариандаа орж, зорилгоо биелүүллээ. Тэд замын туршид Солонгос улсад амьдардаг Монгол оюутан, ажилчидтай уулзаж явсан бөгөөд аяллын хоёр өдөр хүйтэн бороотой байсан тул аялал түр хугацаанд саатсан. Бусад өдрүүдэд аялал хэвийн үргэлжилсэн, дугуйтай аялагчид бэртэж гэмтсэн зүйлгүй, эрүүл саруул барианд орж ирлээ гэж аялагчдын багаас мэдээллээ.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.