2017 онд аялахад хамгийн тохиромжтой 10 орны нэг нь Монгол

Twitter Print
2017 оны 05-р сар 25-нд 11:44 цагт
Мэдээний зураг,

1. Канад

Канад улс нутаг дэвсгэрийнхээ хэмжээгээр дэлхийд хоёрдугаарт буюу ОХУ-ын дараа ордог. Анх 40000-20000 жилийн өмнөөс хүн суурьшиж амьдарч эхэлсэн. Европоос 15-р зууны сүүлчээр анхны аялагч загасчид ирж амьдарсан. Канадын нийслэл хот нь Оттава. Хамгийн үзэсгэлэнтэй хот нь Ванкувер. Дэлхийн нийт цэвэр усны нөөцийн 20 хувь нь Канад улсад байдаг. Хоёр сая гаруй гол, нууртай. Үзэсгэлэнт байгальтай, хүн ард нь байгалиа хайрлан хамгаалдаг. Канадууд “Энх тайван, дэг журам, сайн засаглал” гэсэн уриаг гол зарчмаа болгож ажиллаж амьдардаг.

Англи, франц үндсэн хэлээр ярихаас гадна зуугаад хэлээр ярьдаг 200 гаруй үндэстэн, ястантай. 100 Америк доллар 104 Канад доллартай тэнцдэг.

Нэг өрхийн жилийн дундаж орлого 73,200 Канад доллар байгаа нь сард дунджаар 6000 долларын цалинтай гэсэн үг. Энэ нь Америкийн иршэдийн уилийн орлогоос давсан үзүүлэлт юм. Канадчууд хаана ч явсан инээмсэглэж явдаг эелдэг ард түмэн. Дэлхийн хамгийн өндөр боловсролтой хүн амтай орны тоонд ордог энэ оронд аялахыг хүсэгчид асар олон. 

2. Колумб

Арав гаруй жил дамнан иргэний дайн, гэмт хэргийн үүр уурхай болж байсан Колумб орон нь одоо аялал жуулчлалын гол орны тоонд ороод байна. Одоо амар амгалан болсон энэ орны хувьд жуулчид нүдээр үзэж, алдсан он жилүүдээ нөхөх гэсэн мэт цувах болсон. Тийм гайхамшигтай үзэх харах зүйлтэй гэж тоочоод байхаар зүйл үгүй мэт боловч олон жил жуулчдын хувьд хаалттай байсан тул тэнд очоод үзэж харах юм бүхэн, хүн ардынх нь амьдралын хэв маяг сонихон байх нь мэдээж. Тэр байтугай Ромын пап 2017 онд Өмнөд Америкийн эрдэнэ хэмээгдээд байгаа энэ оронд хөл тавихаа мэдэгдээд байгаа нь Андын нурууны ард түмнүүдийн хувьд сүүлийн 30 жилд Католик шашны тэргүүн айлчилж буй анхны тохиолдол болох юм. 

3. Финланд

800 гаруй жил Орос, Швед хоёр орны булаан эзлэлтэнд байсан Финланд улс тусгаар тогтнолоо 1917 онд л олж авсан билээ. Эрх чөлөө тусгаар тогтнолоо олж авсан финчүүдийн 100 жилийн ой энэ онд тохиох юм. Гайхамшигтай сайхан байгаль, тэр байтугай 11,000 га хуш модон ой, цэнгэг уст гол горхи бүхий үндэсний цэцэрлэгт хүрээлэн унаган төрхөөрөө гайхуулан угтдаг жуулчдыг юм. Финланд орон Дэлхийн уран гулгалтын аварга шалгаруулах тэмцээн болон Дэлхийн гүйлтийн цанын аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо нэр төртэй, сайхан зохион байгуулдаг уламжлал тогтсон. Тэмцээнд оролцогчид болон үзэгчид Финландын байгалийн дуу алдам сайхныг биширсээр буцдаг нь нууц биш ээ. Мөн энэ орны ард түмэн гайхалтай найрсаг, соёл зан заншил нь дахин давтагдашгүй өвөрмөц билээ. 

4. Доминик улс

Хэрвээ Кристофер Колумбус дахин амилаад өөрийн нээж байсан Карибийн орнуудыг зорьвол түүний таних бүх зүйл ул мөргүй алга болсныг харах бөгөөд зөвхөн Доминик улсыг л таних болно гэж энэ нутгийнхан хошигнодог юм. Карибийн тэнгисийн эрэг дагуух гайхамшигт цагаан элс бүхий наран шарлагын газрууд, түүн дээр тэнгэрт цойлон ургасан наргил жимсний модод... Төсөөлөхөд ч дуу алдам. 

5. Непал

Байгалийн элдэв бэрхшээл ч Непал орныг мохоож чадаагүй юм. 2015 онд тохиолдсон их газар хөдлөлтийн дараа ч энэ орны иргэд нутаг орноо сэргээх үйлсэд борив бохисхийлгүй ажиллаж байхыг харна. Гэсэн ч санхүүгийн хүндрэлээс энд тэндгүй нурсан эртний түүхт дурсгалын газрууд, сүм хийдийг та харах биз ээ. Хэрэв аялал жуулчлал хүмүүсийн сайн сайхны төлөө, гайхамшигт сайхан байгаль, соёл, ёс заншилыг сэргээхийн төлөө, дараа үедээ үлдээхийн төлөө байдаг юм бол таны дараагийн очих ёстой газар бол Непал. Таны энэ орны аялал жуулчлалд оруулсан мөнгө байгалийн гамшигт өртөж сүйтсэн өнө эртний түүхтэй сүм хийд, дурсгалт газрууд, гайхамшигт уулсын явган аялалын зөрөг зам гээд олон газрыг сэргээн засварлахад хувь нэмэр болох юм. Дараа хэзээ нэгэн цагт таны үр хүүхэд энэ сайхан оронд очоод эртний сайхан зүйлсийг үзэж нүд баясгаж, сэтгэл цэлмэж явахдаа таны хийсэн бүтээснээр бахархах болно.

6. Бермуд

Бермуд нь Их Британийн газар нутагт оршдог бөгөөд хүмүүс ихэвчлэн Карибийн тэнгисийн нэг арал гэж андуурах нь бий. Ердөө л Хойд Каролинагийн эргээс 1050 km зайд орших Бермуд нь АНУ-ын зүүн эргийн аль ч хотоос 2 цаг орчим яваад хүрэх зайд байдаг бөгөөд арлынхны өвөрмөц соёл, ёс заншил өрнийн Британи үндэстний ёс заншилтай холилдон өвөрмөц нэгэн соёлыг бий болгосон нь сонин сэтгэгдэл төрүүлнэ. Зуны долдугаар сард гайхамшигтай сайхан зөөлөн урин дулаан далайн уур амьсгалд завиар далайд уралдан кайф авах нь энд ирэгсэдийн заавал хийдэг зүйлийн нэг аж.  

7. Монгол улс

2017 онд Монгол улс олон улсын жишигт хүрсэн цогц үйлчилгээ бүхий цоо шинэ Олон улсын нисэх онгоцны буудлаа ашиглалтанд оруулна. Энэ нь тус орон хэрхэн хурдацтай хөгжиж, орчин үеийн хот суурин сүндэрлэн босч байгаагийн нэг илрэл юм. Сүүлийн жилүүдэд томоохон хотуудад өндөр өндөр шилэн байшингууд тэнгэрт цойлон босч байгаа. Үүнд 500 сая ам.долларын өртөгөөр баригдаж буй Shangri-La зочид буудлын иж бүрэн цогцолбор 2017 онд агишлалтанд орох ба энд 290 өрөө бүхий зочид буудал, IMAX кино театр, Hard Rock Café зэрэг газрууд багтах юм.

Өдрөөс өдөрт хөгжиж байгаа тансаг хотын зэрэгцээ хэзээнээсээ гадаадынхны сонирхлыг татсаар ирсэн Монгол орны өргөн уудам хөдөө хээр тал, нүүдэлчин монголчуудын амьдралыг үзэх гайхамшигтай. Азийн цэнхэр сувд хэмээн нэрлэгддэг цэнгэг уст Хөвсгөл нуур бол жуулчдын очих хамгийн дуртай газрын нэг юм. 2015 онд Хөвсгөл далай хүрэх хар замыг Улаанбаатар хоттой холбосон нь жуулчдад 10-хан цаг давхиад л энэхүү гайхамшигт нуурын эрэгт очих боломж олгох болсон юм. 

8. Оман

Оман улс нь Арабын ертөнцийн нууцлаг тамга хэвээр байна. Энэ улсыг зохих жуулчдын тоо сүүлийн үед өсөн нэмэгдэх болсноор энэ улсад дээд зэрэглэлийн зочид буудал олноор баригдаж, жуулчдад зориулсан үйлчилгээ цэцэглэж байна. Үүний зэрэгцээ жинхэнэ араб амьдралын тансаг амтыг мэдрэх эртний хийц, чимэглэл, үйлчилгээ бүхий зочны өргөө, ордон, цайзыг зуун зууны хэв маягт тохируулан өргөн сонголттойгоор барих болсон нь жуулчдын сэтгэлийг ихэд татах болсон байна.   

9. Мьянмар

Энэ улс урт хугацааны турш Бирм гэдэг нэрээр танил болсон. Хагас зууны өмнө л иргэний засаглалтай болсон энэ орон одоо ч сайн төлөвшөөгүй нийгэмтэй. Гэсэн ч цаг хугацааны аяар урагшилж яваа орон. Зүүн өмнөд Азийн нууцлаг энэ оронд ирж үзэхийг хүссэн аялагчид олон. Аялагчдад хүндрэл бэрхшээл олон тохиолддог ч сүйрч алга болж буй зарим соёл, хүмүүсийн ахуй амьдралын хэв маягийг харах нь сонин, өвөрмөц сэтгэгдэл төрүүлдэг. Сүм хийдийн хонхны уянгалах дуутай залбирч мөргөн уншлага уншин гудамжаар урсан өнгөрөх лам нарын хэмээр энэ улс орон амьсгалж байдаг мэт. 

10. Этиоп

Энэ улсын өөрийнх нь календараар бол жилийн 13 сар нарлаг байдаг гэж тэмдэглэжээ. Энэ улсад өөрийн гэх зүйл дэндүү олон. Өөрийн гэсэн бичиг үсэг, цаг, хэл, сүм, шашин, кофе гээд нэрлээд баршгүй. Этиоп бол дэлхийн аялагчдийн анхаарлыг явган аялал хийх, Африкийн ан амьтадыг нүдээр үзэж мэдрэх, хаана ч байхгүй өвөрмөц тогтоц бүхий хадан цохионд авирах, сүм хийдүүдийн оройд авирч гарах зэргээр татдаг бөгөөд адал явдал хайсан хэн бүхэнд таалагдах орны нэг.

2017 онд энэ оронд хүрэх дэлхийн авиакомпаниудын урсгал нэмэгдэж байгаа тул та ч гэсэн тийшээ адал явдал хайн зүглэж болох нь ээ. 

Эх сурвалж: www.lonelyplanet.com

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • aki

      (27.123.214.125) 2017-05-20 15:15
      • 0
      • 0

      Mongol hamgiin undeshereg muuhai oron.buduuleg deerem hiine

      Хариулах

    • aki

      (27.123.214.125) 2017-05-20 15:15
      • 0
      • 0

      Mongol hamgiin undeshereg muuhai oron.buduuleg deerem hiine

      Хариулах

    • Зочин

      (27.123.214.108) 2017-05-20 15:11
      • 0
      • 0

      Mongol ruu aylahgui baihiig anhaaruullii.Hamgiin undeshereg buduuleg hedheen arzaisan huh tsaraitanguud ugtana.Bas deeremdene shuud l alna.ene bol german naiziin maani yarisan setgegdel icheed shireen dooguur ormoor l blaa gej kkl unen boluu

      Хариулах

    • Uka

      (5.43.21.224) 2017-03-30 18:55
      • 0
      • 0

      Canada, Mongolia, Finland 3 n Ulsaas busad ruu n aylahgui bhiig anhaaruulie ooriin zugees, Uchir n : - Hun aminii hereg mash ondortoi oround , touristuudad hamgiin halgaitai gj helj boln.

      Хариулах