Зуны улиралд хий хөдөлдөг тул хэт өлсөж болохгүй

Twitter Print
2022 оны 05-р сар 06-нд 08:37 цагт
Мэдээний зураг,

ЗУНЫ УЛИРАЛД ХИЙ ХӨДӨЛДӨГ ТУЛ ХЭТ ӨЛСӨЖ БОЛОХГҮЙ

... Өглөөний 3:40-7:40 болон, үдэш 15:40-19:40 цагийн хооронд хийн бэлгэ чанарууд идэвхжиж хөдөлдөг. Энэ үеэр хий дарах бага зэргийн хоол унд хэрэглэвэл зохистой. Өглөө сайтар будалгаж ширгээсэн усанд бурам, зөгийн бал хутгаж уух, хийцтэй цай болон сүүтэй цайнд бага зэрэг шар тос хутгаад ууж болно.

Харин үдшийн цагаар нэг аяга цагаан будааны шингэн зутан, борцтой шөл, хонины махны шөл, шингэн бантан, луувангийн зутан шөл, тараг, хөөрүүлсэн халуун бүлээн сүү, багахан хэмжээний шимийн архи зэргийг ууж болно. Хоолондоо сонгино, сармис, цагаан гаа, гоньд, жамц давс зэргийг нэмж болно.

Харин өдөр дунд 11:40-15:40 хооронд шарын бэлгэ чанарууд ихэсдэг учир энэ цагаар хоногийн үндсэн хоол тэжээлээ хэрэглэх нь зүйтэй. Гэхдээ сэрүүн, хүнд шингэхэд бэрх болон хурц хоол идэхээс аль болох татгалзах хэрэгтэй.

Ямаа, тэмээний мах, хэт шарж хуурсан мах, түүхий бүрэн гүйцэд боловсроогүй үр, жимс, ногоо зэрэг сэрүүн хүнд чадалтай хоол унд нь идсэнээр хий арвидаж ходоодны илч шингээлт буурдаг. Тиймээс аль болох тослог бүлээн чадалтай шингэхэд хялбар бөгөөд шимтэй хоол ундны хэмжээг нь тохируулан хэрэглэвэл тохиромжтой.

Оточ Манрамба Их сургуулийн УАУ-ы тэнхимийн багш, УАУ-ы их эмч Б.Аюушжав

Эх сурвалж: Уламжлалт анагаах ухаан сонин №04 /46/

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.