Л.Болд: Татварын дарамт маш олон аж ахуй нэгжүүдийг дампуурлын ирмэгт авчирч байна

Twitter Print
2016 оны 10-р сар 27-нд 11:51 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Болд Татварын дарамт маш олон аж ахуй нэгжүүдийг дампуурлын ирмэгт авчирч байна гэлээ.

Тэрбээр МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт шинэ төрлийн татвар бий болгохгүй ба жилийн орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс бага орлоготой аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нэг хувь болгон бууруулна гэж заасан байдаг. Гэтэл байнгын хороон дээр орж ирж байгаа хуулийн төсөл нь энэ мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй гэж байна.

Аливаа нэг улс төрийн намын сонгуульд орсон мөрийн хөтөлбөр гэдэг бол тангарагын гэрээ гэсэн үг. Тангарагын гэрээг зөрчвөл тухайн улс төрийн хүчин хариуцлага хүлээх ёстой гэлээ.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.