48 уулзварт дохио харгалзахгүй баруун гар тийш эргэх боломжтой

Twitter Print
2016 оны 10-р сар 27-нд 08:48 цагт
Мэдээний зураг,

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас дөрвөн уулзвараар жолооч нар гэрлэн дохио харгалзахгүй, баруун гар тийш чөлөөтэй эргэх журмыг боловсруулсан. Улмаар энэ сарын 10-наас туршилтыг эхлүүлсэн. Цаашид 48 уулзварт дохио харгалзахгүй баруун гар тийш эргэх журмыг хэрэгжүүлэхээр Цагдаагийн ерөнхий газраас  төлөвлөж байгаа аж.

Улаанбаатар хотын Баруун болон Зүүн дөрвөн зам, Саппоро болон Гэсэр сүмийн уулзварт энэ хувилбарыг туршсан. Ингэснээр замын түгжрэл 20 хувиар буурна гэж мэргэжилтнүүд үзэж буй юм. Нийслэлийн хэмжээнд гэрлэн дохионы зохицуулалттай 142 уулзвар байгаагаас 48 уулзвар нь баруун гар тийш тогтмол эргэх боломжтой аж.

1 талаас баруун эргэх боломжтой 12,

2 талаас баруун эргэх боломжтой 24,

3 талаас баруун эргэх боломжтой 8,

4 талаас баруун эргэх боломжтой 4 уулзвар байна.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.