Асар их өрөө цайруулахаар дэлхийн III дайныг өдөөж байна!

Twitter Print
2016 оны 10-р сар 26-нд 17:18 цагт
Мэдээний зураг,

АНУ ДЭЛХИЙН III ДАЙН ӨДӨӨХӨӨР ОРОЛДОЖ БАЙНА!

Дэлхийн III дайныг өдөөхөөр оролдож байгаагийн хамгийн гол зорилго бол АНУ 18 их наяд долларын, Баруун Европ 17 их наяд еврогийн асар их өрөө цайруулахын тулд зээлдүүлэгчдийгээ "устгах", бусад улс ард түмний өсөлт хөгжлийг нь улдан чангааж ирсэн уламжлалт далд бодлогоо одоо ил хэрэгжүүлж дахин дэлхийн дайн өдөөж тэдний сэргэн босч ирж байгаа эдийн засгийг нь дахин унагаж сүйрүүлэх явдал юм.

ХБНГУ-ын эх оронч "Compact" сэтгүүлийг эрхлэн гаргагч, улстөр-нийгмийн нэрт зүтгэлтэн Юрген Элзесшер (Jürgen Elsässer) бидэнд ингэж сануулж байна.

Юрген Элзесшер: - Берлинчууд та бүхний амрыг эрье, мөн "Энхтайвны төлөө хөдөлгөөн"-ийнхөнд амжилт хүсье. Намайг Юрген Эльзессер гэдэг. Би Компакт сэтгүүлийн эрхлэгч, ард түмнийхээ төлөө ажилладаг хүн.

Өнөөдрөөс 100 жилийн өмнө дэлхийн I дайн эхэлсэн яг тэр өдөр маргааш тохиож байгаа. Гэвч бид нар өнөөдөр дахин тамын ангалын ирмэг дээр, цөмийн дайны өмнө зогсож байна. Хэрэв бид нар, маш болгоомжтой байхгүй л юм бол, 1914 онд тэрхүү асар том дайн-хядааныг өдөөсөн Сараевод гарсан нөгөө буун дуу шиг дэлхийн III дайныг өдөөх гэсэн яг тийм өдөөн хатгалтуудыг одоо хийж байна.

Малайзийн иргэний агаарын тээврийн Боинг онгоцыг Зүүн Украйны нутаг дээр унагасан нь одоо дэлхийн III дайныг өдөөх тийм шалтаг болохгүй гэх газар алгаа. Яагаад бид энэ ангалын өмнө ирчихэв ээ? Үүний хариулт нь маш ойлгомжтой байгаа. Энэхүү өдөөн хатгалтанд НАТО, ялангуяа АНУ буруутай гэдэг нь одоо эрүүл ухаантай мэдээлэлтэй хэнд ч тов тодорхой байгаа байх аа.

/Герман хэл дээр/

Орос орчуулгатай

Өнгөрсөн 2013 оны 12-р сард Киевт болсон ард түмний тэр зүй ёсны эсэргүүцлийн энхийн цуглаан жагсаалыг гадна дотнын өдөөн хатгагчид чадамгай ашиглаж үүнийг төрийн эргэлт, дээрэм тонуул, Иргэний дайн болгон хувиргасан билээ. Тэр үед Обамагийн элч төлөөлөгч - Төрийн департаментын Европын хэргийг хариуцсан орлогч Викториа Нуланд хэлэхдээ АНУ Украйнд өнөөгийн энэ хямралын түймрийг тавихад 5 тэрбум доллар зарцуулсан гэдгээ ил тод мэдэгдсэн шүү дээ. Бүр "Фаак юү Европын Холбоог" гэж хэлж байгаа энэ хатагтай украйны үймээн дэгдээгчдийг ашиглан Украйны Үндсэн хуулийн эсрэг төрийн эргэлт хийж одоо засгийн эрхэнд нь фашист босогчдыг гарган тавьсан байгаа.

Украйны энэ хунт засгийн газрын 5 сайд нь барууны эрс тэс үзэлтнүүд байгаа бөгөөд эдгээр барууны үзэлтэн эрс шинэчлэгчид чухам яаж аашилж байгааг нь Германы өнөөгийн неонацистуудтай харьцуулах юм бол тэд ердөө л "туулай үржүүлэх дугуйлангийн жаалууд" шиг номхон даруу харагдаж байгаа.

Одоо Киевийн энэ хунт засаг өөрийн иргэд - зүүн Украйнчуудын эсрэг дайн хийж байна. Киевийн энэ хунт засгийн цэргийн сайд гэгч этгээд нь салан тусгаарлагчид гэж нэрлэгдсэн хэдэн мянган энгийн иргэд эмэгтэйчүүд, хүүхдүүд, хөгшдийг бид алсан гэж мэдэгдэж үүгээрээ бахархаж байгаа шүү дээ. Энэ бол жирийн хүмүүсийг үй олноор нь хядан алж байгаа ажиллагаа - геноцид юм! Энэ бол угтаа НАТО-фашизм юм! Германы эрх баригчид Киев дэх энэ алуурчдын засгийн газрыг дэмжихээ зогсоох ёстой.

Саяхан Малайзийн иргэний агаарын тээврийн Боинг онгоцыг Украйны Зүүн хэсэгт сөнөөж унагасан, тэнд 300 гэмгүй хүмүүс алагдсан. Германы олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр эдгээр гэмгүй хүмүүсийг өрөвдөн хайрлаж байгаа тухай уй гашуу одоо хаана байгаа юм бэ? Харин ч яг эсрэгээрээ, эдгээр алагдсан гэмгүй хүмүүсийг ОХУ-ын эсрэг шинэ дайн дэгдээх зохиомол шалтаг болгон ашиглаж байгааг нь бид харж байна. Энэ дайн хэрэв гарвал үүнээс ч олон хүний амь насыг золих болно. Энэ бол манай "ардчилсан чөлөөт" гэгч хэвлэлүүдийн гутамшиг.

Өнөөдөр германы "Билд" сонины эхний хуудсан дээрээс "Путин энэ хүмүүсийн үхэлд буруутай" гэж хашгирч байна. Үгүй ээ! Хэвлэлийнхэн та нар бол өдөөн хатгагчид. Путин энд ямар ч буруугүй. Путин Украйны зүүн хил орчмоос аль эрт цэргээ татсан, Путин манай гадаад хэргийн сайд Штайнмаиерын санал болгосон Украйны хямралыг зохицуулах бүх гэрээнд даруй гарын үсэг зурсан, харин одоо Путин эдгээр гэрээнүүдээ чандлан биелүүлэхийг бүх талуудаас бүхий л хэлбэрээр уриалж байгаа шүү дээ.

Харин Штайнмаиер чи Киев дэх эдгээр НАТО-гийн утсан хүүхэлдэй - фашистуудад энэ бүх тохиролцсон гэрээнүүдээ зөрчих боломжийг олгож байгаа шүү дээ! Штайнмаиер бол Обамагийн энхтайванч хоосон дүр эсгэсэн "цагаан хоолой" нь юм. Тэдний энэ бүх хоосон "найрал дуу" нь АНУ-ын бэлдэж байгаа дэлхийн III дайныг магтан дуулж байгаа! 

Сөнөөн унагасан Боингийн хувьд гэвэл, бид чинь насанд хүрсэн хүмүүс, гэнэн хөөрхий жаалууд биш шүү дээ, тэд нар нэг иймэрхүү өдөөн хатгалт заавал хийхийг нь бид цөм мэдэж байсаан! Яагаад гэвэл Европын иргэд Америкийн энэ Оросын эсрэг явуулж байгаа дайнд нь оролцохоос татгалзана, Америкчуудын одоо уриалж байгаа Оросын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээг авахаас татгалзана гэдгээс АНУ айж байгаа.

Мөн Америкчууд Герман иргэдийг сэм чагнан тагнасан шинэ хэрүүл шуугиан дэгдэж байгаа учир Герман улс үүнд хилэгнэнэ гэж АНУ-ын эрх баригчид эмээж байгаа. Яг ийм мөчид Малайзийн Боингийг сөнөөн унагалаа. Энэ бол Европын эрх баригчдад ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авахуулах шалтаг гаргаж өгөх, Европын Холбоог Оросын эсрэг өдөөж байгаа дайндаа татан оруулж мөргөлдүүлэхийн тулд хийж байгаа цэвэр өдөөн хатгалтууд бөгөөд энэ бүх давхцлууд нь эрүүл ухаантай хэнийг ч эргэлзэн болгоомжлоход хүргэж байгаа шүү дээ!

Дахиад л [ОУВСан, ДБанкны зааснаар биш харин өөрийнхөө замаар хөгжих гэж оролдож байгаа, өөрийгөө хамгаалах цэргийн чадавхи султай жижиг буурай улс] Малайзын иргэний агаарын тээврийн онгоцыг нь сөнөөн унагалаа! Энэ ер нь юу болоод байнаа.

Үүнээс гадна дараахи фактууд бидний сонирхлыг их татаж байгаа. Киев дэх нисэхийн нэг диспетчер, испани гаралтай хүн, тэр малайзын Боингийг буудаж унагахаас яг хэдхэн мөчийн өмнө тэр онгоцыг украйны 3 сөнөөгч онгоц даган нисэж явсныг радарын дэлгэцэн дээрээсээ харж байснаа мэдэгдсэн шүү дээ. Мөн британийн Гардиан сонины өчигдрийн дугаарт яг тэр мөчид Малайзын тэр иргэний агаарын тээврийн онгоцны яг дээр нь Украйны цэргийн нисэх онгоц нисч явсан байна гэж бичсэн байна.

Украйны тоглоомын хунт засгийн энэ цэргийн онгоц газраас харвах пуужинг яг энэ Малайзийн онгоц уруу онилоход нь фашистуудад тусалж нисч байсан бололтой. Мөн өөр нэг ноцтой баримт бол ерөнхийлөгч Путины сууж явсан онгоц Бразилиас буцаж явахдаа яг энэ Малайзын онгоцны өмнөхөн яг энэ агаарын замаар 38 минутын өмнө нисч Варшав дээгүүр өнгөрсөн байдаг. Киевийн энэ фашистууд сөнөөх гэсэн байгаа андуурчихсан юм биш үү? Гэвч одоогоор энэ бүхнийг яг таг хэлэх боломжгүй байгаа.

Гэхдээ би өнгөрсөн нэг үйл явдлыг та бүхэнд сануулахыг хүсч байна. 1980 онд Италийн нэг иргэний тээврийн онгоцыг Газар дундын тэнгисийн Устица арлын дээгүүр нисч явахад нь сөнөөсөн юм. Тэгэхэд гэмгүй 80 хүн алагдсан. Олон жил үүнийг Муамар Каддафи хийсэн мэтээр ухуулж бичиж байсаан. Үүний гол зорилго нь Каддафийн эсрэг, Ливи улсын эсрэг дэлхийн олон нийтийн санаа бодлыг хандуулахад байсан байна! Тэр үед хуйвалдааны онолын талынхан гэгдэж байсан тэр хүмүүсийн тайлбар бүүр эхнээсээ яг зөв байсан нь одоо нэгэнт ил болсон шүү дээ. Мөрдөн шалгалтын материалууд болон шүүхийн шийдвэр гарч тэр онгоцыг НАТО буудан сөнөөсөн гэдгийг хөдлөшгүй баталсан шүү дээ. Иймээс НАТО бол гутамшиг! 

Мөн 1988 онд Персийн булан дээгүүр нисч явсан Ираны 300 гаруй зорчигчидтой иргэний агаарын тээврийн онгоцыг сөнөөсөн тохиолдлыг одоо авч үзье. Энэ иргэний агаарын тээврийн онгоцыг Америкийн цэргийн усан онгоц дээрээс харваж сөнөөсөн байсан юм. Үүнийг нь хөдлөшгүй баталж нотолсон боловч Америкчууд Ираны ард түмнээс ядаж уучлалт ч гуйгаагүй! Мэдээжийн хэрэг, ямар ч нөхөн төлбөрийг тэр алагдсан иран иргэдийн ар гэрт төлөөгүй. Энэ бол АНУ-ын нэг гутамшиг.

Манай иргэдийн бараг мэддэггүй өөр нэг тохиолдол бол 2001 оны 10-р сард Украйны цэргийнхэн ОХУ-ын иргэний агаарын тээврийн онгоцыг сөнөөсөн явдал юм. Тэгэхэд Украйны цэргийнхэн Хар тэнгис дээр сургуулилалт хийж байгаад тэр онгоцыг нь пуужингаар харваж сөнөөсөн байсан.

Энэ онгоцонд нисч явсан 80 гаруй орос иргэд алагдсан юм. Яагаад Германд энэ тухай бараг хэн ч мэдэлгүй өнгөрснийг та бүхэн мэдэж байна уу? Яагаад гэвэл тэнд Оросууд алагдсан байсан учраас манай хэвлэлүүд таг чиг өнгөрсөн юм. Энэ бол манай "чөлөөт" гэгч хэвлэлүүд үйл явдлуудыг үзүүлэхдээ хүртэл хэрэглэдэг хүмүүсийг үндэс угсаагаар нь ялгаварлан үзэх фашист үзэл шүү дээ. Энэ бол Европчууд биднийг манай дорно зүгийн хөршүүдийн эсрэг уур амьсгалаар байнга утаж байдгийн нэг жишээ юм. Үүнд нь бид оролцох ёсгүй ээ!

Жирийн хүмүүс бид 9/11-ны үйл явдлыг мартаагүй ээ. 9/11-ны үйл явдал бол гадагшаа дайн хийх гэсэн зориудын шалтаг, иргэдээ айлгасан цэвэр өдөөн хатгалт байсан билээ. 9/11 бол өнөөгийн энэ бүх худал хуурмагийн эх ундарга нь юм. Тэгэхэд 3000 хүнийг, тэнд голдуу Америкчууд байсан, үнсэн товрог болгосон шүү дээ. Энэ бол Бушийн засаг захиргаа анх эхлүүлсэн даян дэлхийн терроризмын эсрэг гэдэг хулхи нэртэй, үнэндээ бол булаан эзлэх дайны нэг эрин эхэлсэн нь тэр байсан юм.

Үүнийг Америкийн тусгай албад зохион байгуулсан байсан билээ. Энэ бол АНУ-ын тусгай албадын нэг гутамшиг. 9/11-нийг зохион байгуулсан тэр хүчнүүд Малайзийн иргэний агаарын тээврийн онгоцыг Зүүн Украйны нутаг дэвсгэр дээр унагаж өдөөн хатгалага хийж чадахгүй гэж үү дээ? Тэд бол юу ч хийхээс буцахгүй гэмт хэрэгтнүүд шүү! 

Өнөөгийн энэ хүнд хэцүү үед, бид дэлхийн III дайны босгон дээр ирсэн энэ нөхцөлд, чөтгөр ав, шударга үнэнч немц хүн бүрийн үүрэг бол Оростой дайн өдөөх гэсэн аливаа оролдлогуудад нь саад хийх, үүний эсрэг тэмцэх явдал болоод байна.

ХЭРЭВ ӨНГӨРСӨН ТҮҮХ БИДЭНД ЯМАР НЭГ ҮНЭТЭЙ СУРГАМЖИЙГ ҮЛДЭЭСЭН Л ЮМ БОЛ ТЭР НЬ ГЕРМАНЧУУД, ОРОСУУД БИД НАР ДАХИН ХЭЗЭЭ Ч БИДНИЙГ ХООРОНД НЬ МӨРГӨЛДҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ АНГЛИСАКСУУДАД ОЛГОХГҮЙ БАЙХ ЯВДАЛ ЮМ.

Отто фон Бисмаркын үед ч, эсвэл Вилли Брандтын үед ч Оросууд, Германчууд бид хамтдаа байсан тэр үед зөвхөн манай хоёр ард түмэнд төдийгүй бүх Европ тивийн ард түмнүүдэд сайн сайхан үе байсан билээ. Ийм учраас би одоо Донбассын хүмүүстэй үзэл бодлоороо хамт байгаа бөгөөд одоо аюултай нөхцөл байдалд орчихоод байгаа, НАТО-фашистуудаас гэр бүлээ, нутаг орноо хамгаалж байгаа тэр Украйнчуудтай хамтдаа байна...

Эрхэм нөхдөө! Германчууд бид бүгдээрээ нэг онцгой нөхцөл байдалд байгаа билээ. Герман улс өнөөдрийг хүртэл харийн улсад эзлэгдсэн орон хэвээр байгаа. Энэ эзлэн түрэмгийлэгч бол АНУ юм! Энэ эзлэн түрэмгийлэгч бидний эзлэгдсэн ард түмний гутамшиг дээр маань бас нэмж бид бүхнийг сэм тагнан чагнаж гутаан доромжилж байгаа. Мөн АНУ, Герман дахь өөрсдийн хамгийн үнэнч тавиул дагуулуудаа, канцлер Меркелийг ч бас сэм тагнан чагнаж манай яамуудад тагнуулуудаа үүрлүүлсэн болохыг бид сая олж мэдсэн шүү дээ. Иймээс энэхүү гутамшигт нөхцөл байдалд бид цэг тавих хэрэгтэй байна. ХБНГУ дахин бүрэн бие даасан тусгаар тогтносон улс болох ёстой.

Энэ юу гэсэн үг вэ? Юуны өмнө АНУ-ын хийж байгаа бүх дайнаас Германы цэргийн албан хаагчдыг нэн даруй буцаан татаж ирүүлэх явдал юм. Зөвхөн Афганистанаас төдийгүй бас Балканаас, мөн Африкаас. Цэргийн яамны сайд, хатагтай Урсула фон дер Ляйен та манай цэргүүдийг буцаан татаж ирүүлээч! Цааш нь Германы нутаг дэвсгэр дээр одоо байрлаж байгаа гадаадын бүх цэргийн баазуудыг хаах ёстой. Ялангуяа АНУ-ын түрэмгийллийн гол төв - Рамштайныг мөн Штутгард дахь Америкийн нисгэгчгүй дрон-алуурч онгоцуудыг алсаас удирдах төвийг нь хаах ёстой. Америкчууд аа гэртээ харьцгаа! Бас Германы нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаагаа явуулж байгаа Америкийн бүх тусгай албадыг хаах ёстой. Герман дахь Америкийн ТТГазар болон ҮАБАгентлагийн бүх нууц хаалттай салбаруудыг нь хаах ёстой. 

Америкийн бидэн шиг жирийн иргэд ээ! Хөгжимчид, ажил хэрэгч хүмүүс ээ! Энд та бүхнийг ирэхэд дандаа баяртай байх болно. Харин Америкийн цэргийнхэн, тусгай албадын энэ дээрэмчдийн бүлэглэлд хандаж "Алив залуус аа, гэртээ харьцгаа" гэж хэлэх байна.

Энэ бүх үйл явдлуудын дараа Герман улс сая дахин бие даасан тусгаар тогтносон улс болсон байна.

Мөн өнөөгийн ардчилсан бус Европын Холбоонд байсанд орвол Германчууд бидэнд Европын ард түмнүүдийн тэгш эрх холбоог байгуулах хэрэгтэй байгаа.

Португалиас Владивосток хүртэл бид нэг л Европын ард түмээн! Иймээс бидний үйл хэрэг заавал бүтнээ! 

"Путин Крымийг булаан өөртөө нэгтгэсэн" гэсэн Барууны ээлжит гүжир гүтгэлэг - хулхи суртал ухуулгад нь "итгэчихсэн", мөн "оросууд Крымийн оршин суугчдад буу тулгаж байгаад ОХУ-д нэгдэх санал өгүүлсэн" гэж уншсан, ингэж өөрийн толгойгоор "бодож" байгаа зарим нөхдүүд  доорхи видеог анхааралтай үзээрэй. Иймэрхүү видео youtube-д олон бий. Дам дамаа сонссон, уншсан мэдээлэл хулхи байж болох учир "Мянга сонссноос нэг удаа нүдээр үз" гэж өвгөд маань захиж ирсэн билээ. 

Орчуулсан: Судлаач Х.Болорболд

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.