Инфографик: 0-4 насны хүүхдийн түлэгдэлтийн гол шалтгаан

Twitter Print
2016 оны 10-р сар 25-нд 11:30 цагт
Мэдээний зураг,

Манай улсад өнгөрсөн онд 15,880 халуун тогоо, 2016 оны дөрвөн сарын байдлаар 5,965 халуун тогоо БНХАУ-аас импортоор орж иржээ. Улсын хэмжээнд өнгөрсөн онд 30-40 хүүхэд түлэгдэлтийн улмаас амиа алджээ. Амиа алдаж байгаа хүүхдүүдийн ихэнх нь 0-4 насныхан байдаг аж. Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс 0-4 насны хүүхдийн түлэгдэлтийн гол шалтгааныг инфографикаар гаргажээ. 

Түлэгдэлтийн үед авах арга хэмжээ

Түлэгдэлтийн үед арьс улайж хавагнах, цэврүү үсрэх, арьсны давхарга үхжих, арьсны доод давхаргын эд гэмтэх зэрэг хүндрэл үүсдэг. Энэ үед юуны өмнө нэн даруй хувцсыг тайлах хэрэгтэй. Ялангуяа, нейлон буюу нийлэг материалаар хийсэн хувцсыг биед наалдахаас урьтаж тайлах нь чухал. Хэрэв биед наалдсан байвал түүнийг хуулж, арчиж, салгахыг оролдох хэрэггүй. Биед хайлж наалдсан зүйлийг угааж, арчих нь арьсанд шарх шалбархай үүсгэн бохирдуулж түлэгдэлтийн хүндрэлийг улам нэмдэг.

Харин цэвэр буюу ариутгасан даавуу, бинтээр боох хэрэгтэй. Өвчтөн ухаангүй байвал, хэл унжиж амьсгалын замыг таглахаас сэргийлэх арга хэмжээ авна. Түлэгдлийн шокоос сэргийлэхийн тулд их хэмжээний шингэн уулгах хэрэгтэй. Өвчтөн ухаантай, хэвлийн дотор эрхтэн гэмтээгүй бол нэг литр тутамд нэг хоолны халбага давс, эсвэл нэг цайны халбага сода хийсэн бүлээн усыг таван литр хүртэл хэмжээгээр уулгана.

Өвчтөнд зүрх судасны үйл ажиллагааг сэргээх, өвдөлт намдаах зорилгоор анальгин, аспирин, валокорнин, валидолыг өгнө. Түлэгдлийн талбай их биш бол тэр хэсгийг 15 минут хэртэй хүйтэн усаар угааж болно.

Түлэгдлийн эхэн үед тосон боолт хийж болохгүй. Түлэгдсэн хэсгийг цэвэр даавуу, бинтээр бооно. Мөн түлэгдсэн хэсэгт давс, элсэн чихэр цацах, нохойн халуун цус түрхэх нь түлэгдлийг улам хүндрүүлдэг тул буруу юм. Тиймээс эцэг, эхчүүд, иргэд хүүхдийг түлэгдсэн даруйд нь эмнэлэгт яаралтай хандах хэрэгтэй.

 

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.