11 албан тушаалтны мэдүүлгийг хянуулалгүй томилсон болох нь тогтоогджээ

Twitter Print
2016 оны 10-р сар 25-нд 09:01 цагт
Мэдээний зураг,

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс Гаалийн ерөнхий газар, Улаанбаатар хотын гаалийн газрын албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтэд хяналт шалгалт хийжээ.

Энэ хүрээнд мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаа, нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдээс Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг (ХАСУМ)-ийг гаргуулан авч Авлигатай тэмцэх газарт хүргүүлж, дүгнэлт гаргуулсан эсэхийг шалгасан байна. Мөн ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл, тайлбар гаргасан эсэх, мэдүүлгийн цахим системийн ашиглалт зэрэг асуудлыг шалгажээ.

Ингээд хяналт шалгалтын ажлын хэсэг ХАСУМ-ийг хянуулаагүй томилогдсон албан тушаалтны жагсаалтыг нэг бүрчлэн гаргасан байна. Шалгалтын явцад байгууллагын нэгж дотроо ажлын байрны тодорхойлолт, эрхлэх асуудлын чиг үүрэгт нь өөрчлөлт орсны улмаас шилжүүлэн болон сэлгэн томилохдоо 11 албан тушаалтны мэдүүлгийг хянуулалгүй томилсон нь илэрчээ.

Түүнчлэн төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах, шалгаруулахаар байгуулагдсан Үнэлгээний хорооны 40 гишүүн ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдлийг гаргаагүй байжээ. 

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Дондов

      (183.177.101.186) 2016-10-26 07:40
      • 0
      • 0

      Шуурхай шийдэж авсан арга хэмжээнийхээ үр дүнг ил тод зарлаж шударга ажиллаачдээ

      Хариулах