Олон улсын хүний эрхийг хамгаалах 80 байгууллага ОХУ-ын эсрэг байр суурьтай байна

Twitter Print
2016 оны 10-р сар 25-нд 08:38 цагт
Мэдээний зураг,

Human Rights Watch болон Care International тэргүүтэй дэлхийн хүний эрхийг хамгаалах, хүмүүнлэгийн 80 байгууллага ОХУ-ыг НҮБ-ын Хүний эрхийг хамгаалах Зөвлөлийн бүрэлдэхүүнээс хасахыг шаардсан байна.

Уг шаардлагыг дэвшүүлэгсэд Хүний эрхийг хамгаалах Зөвлөлийн гишүүн орнуудаас “Сирид байлдааны ажиллагаа явуулж байгаа оросуудын цохилтын бай энгийн иргэд болоод иргэний барилга байгууламжууд болж байгааг юу гэж үзэх вэ?” гэсэн асуулт тавьсан байна.

Аравдугаар сарын 28-нд буюу ирэх баасан гаригт явуулах НҮБ-ын Хүнй эрхийг хамгаалах Зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгох хуралдаанаас өмнө уг асуултад хариу өгөхийг тэд шаардсан бол ОХУ болон Унгар, Хорват улсууд энэ хуралдаан дээр Дорнод Европыг төлөөлөх эрх авахын төлөө өрсөлдөх аж.

НҮБ-ын Хүний эрхийг хамгаалах Зөвлөлөөс Женев хотод хийсэн тусгай хуралдаанаар аравдугаар сарын 21-ны өнгөрсөн баасан гаригт Их Британиас санаачилсан тогтоолын төслийг дэмжиж, Сирийн хямралд татагдан орсон бүх талуудад хандсан уриалга гаргасан билээ.

Уг уриалгад, Сирийн хямралд оролцогчид, тэр дундаа “Сирийн засгийн газар болон тэдний холбоотнууд" олон улсын хүний эрхийг хамгаалах ёс журмыг даруй дагаж мөрдөхийг онцлон тэмдэглэсэн байжээ.  

 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.