Бүдүүн гэдэсний цэвэрлэгээг ингэж хийвэл үр дүнтэй

2017 оны 08-р сар 07-нд 10:15 цагт
Мэдээний зураг,

1.Ус сайн уу

Бие махбодиос хортой хаягдал бодисыг зайлуулахын тулд бүдүүн гэдсэнд ус хамгаас хэрэгтэй зүйл юм. Таны бодож байгаагаас ч их хэмжээгээр шүү. Өдөр бүр дор хаяж 2 литрээс багагүй ус уух шаардлагатай. Зарим мэргэжилтнүүд өдөрт уух ёстой усныхаа хэмжээг ихэсгэж 3 литрийг уух хэрэгтэй гэж зөвлөж байна. Ингэснээр бүдүүн гэдэсний хэвийн үйл ажиллагаа эрчимжиж, маш сайн цэвэрлэгддэг байна.

2.Гэдэс цэвэрлэх чавганы шүүсийг хэрэглэ

Чавганы шүүсэнд их хэмжээний эслэг агуулагддаг. Иймээс бүдүүн гэдэс цэвэрлэхэд таатай боломж үүсдэг. Өглөөний цайны өмнө нэг аяга, үдийн цайны дараа 1 аяга чавганы шүүс хэрэглээрэй.

3.Эслэгийг сайтар нөх

Хар чавга бол эслэгийн гол эх үүсвэр гэж дээр хэлсэн. Мөн эслэгийн агууламж өндөртэй бүтээгдэхүүнд авокадо, жимс жимсгэнэ, кокос буюу наргил модны жимс, инжир жимс, вандуйн төрлийн ногоо, брюссель байцаа ордог.

19-50 насны эмэгтэйчүүд биеэсээ хэрэггүй хаягдал, шавдхасыг хөөж гаргахын тулд өдөрт 25 гр эслэгийг биедээ нөхөн авч байх ёстой. Харин эдгээр насны эрчүүдийн хувьд 38 гр. 50 наснаас хойш эмэгтэйчүүд өдөрт 21 гр, эрчүүд 30 гр эслэг нөхөж авах шаардлагатай юм.

4.Нимбэгний шүүсийг тогтмол хэрэглэ

С аминдэмийн агууламж өндөртэй нимбэгний шүүс нь антиоксидантуудаар баялаг. Нимбэгний шүүс нь хүний бүдүүн гэдэсний эрүүл байдлыг дээд зэргээр хангадаг болох нь судалгаагаар батлагдсан байдаг. Түүнчлэн бодисын солилцоог ч сайжруулдаг гэж үздэг.

Өглөө бүр нимбэгний шүүстэй бүлээн ус хэрэглэж заншаарай.

5.Пробиотикийн түвшинг сэргээ

Пробиотикууд бол эрүүл, ашигтай нян юм. Хүний биед эдгээр пробиотикууд хангалттай хэмжээгээр байж байдаг. Зарим эмийн бэлдмэлүүд, антибиотикууд нь харин эдгээр ашигтай, эрүүл нянг устгадаг. Иймээс та пробиотикийн түвшингээ сэргээж хүнсэндээ дараах бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглээрэй. Жишээлбэл: Йогурт, тараг, исгэсэн байцаа, хар шоколад, цай, даршилсан ногоо

6.Маалинганы үрийг хүнсэндээ оролцуул

Омега-3 тосны хүчил нь маалинганы үрэнд агуулагддаг бөгөөд бүдүүн гэдсэнд эерэгээр нөлөөлдөг. Нөгөөтэйгүүр ямар ч үр тариатай харьцуулахад эслэг ихээр агуулдаг хүнс бол маалинганы үр юм. 100 гр маалинганы үрэнд 27 гр эслэг агуулагддаг.

7.Алимны цууны тусламжтай бүдүүн гэдсээ цэвэрлэ

Алимны цуу нь пробиотикуудын өсөлтийг дэмждэг, өөрөөр хэлбэл пробиотикуудыг ургуулдаг ферментийг агуулдаг. Алимны цууны хүчиллэг байдал нь бүдүүн гэдсэнд хуримтлагдсан хортой шаар шавхдасуудыг гадагшлуулахад тустай.

200 мл бүлээн усанд 2 амны халбага алимны цуу /маш сайн чанарын, байгалийн гаралтай/ болон 2 амны халбага зөгийн бал нэмж хутгаад ууна. Уг үйлдлээ өглөө бүр давтана. Ингэснээр таны гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн тогтвортой ажиллаж эхэлнэ.

8.Цагаан гаатай цай уу

Цагаан гаа нь хоол боловсрох үйл явцыг хурдасгаж, хүндээр бие засахад сайнаар нөлөөлдөг. Үр дүнг нь үзэхийн тулд та цагаан гаатай цайг бэлтгэж уугаарай.

Орц:

-Шинэхэн үрж жижиглэсэн цагаан гаа 2 цайны халбага

-1/4 куркума /өтгөн хаталт, гэдэс дүүрэлтийг багасгахын тулд/

-5 аяга ус

Бэлтгэх үйл явц:

1.Усаа хийж буцалгаад дээр нь цагаан гаа болон куркумагаа нэмнэ.

2.Дараа нь галыг нь багасгаад 10 минут хэртэй байлгана.

3.Амтлах төдий зөгийн бал нэмнэ.

4.Хэрвээ та жирэмсэн эсвэл ямар нэгэн эм бэлдмэл хэрэглэж байгаа бол энэ аргыг туршихын өмнө заавал эмчтэй зөвлөлдөж хэрэглэхийг анхаарна уу.

Эх сурвалж: www.fithacker.ru

Орчуулсан: 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.