
Орц:
1ш өндөг
125 гр масло
100 гр элсэн чихэр
250 гр гурил
1 х.х хөөлгөгч
Шанз: 1 л сүү гашилгаад 100 градуст 1 цаг байлгана. Гаргаж ирж шүүхэд 250 гр cream cheese гарна. Үүн дээрээ 6 х.халбага зөөхий, 80гр элсэн чихэр, тал уут пудденг, ванилла 1уут, 1 өндөг
Үхрийн нүдний сүмс: 30-50 гр элсэн чихэр, 150гр үхрийн нүд, тал стакан ус, 2 хоолны халбага крахмал
Усандаа крахмалаа сайн хутгаад үхрийн нүдээ сахар дээрээ хийж буцалгаад бэлэн болно. 180 градуст зуухаа халаана. Сууриа хийхдээ эхлээд бүх зөөлөрсөн масло бусад орцоо хийгээд миксэрдэнэ. Тэгээд хэвэндээ хийж гараараа хана, шал хийнэ. Зузаан хийлгүй нимгэн хийвэл гоё болдог шүү.
Шанзныхаа бүх орцоо нийлүүлж сайн миксердээд бэлтгэсэн суурин дээрээ хийнэ. 180 градуст 40 минут жигнэж болгоно. Болмогц нь гаргаж хөргөөгөөд үхрийн нүдний сүмсээ асгаад бэлэн болно. Маш амттай шүү. Хийгээд идээрэй.
www.mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.