Дональд Трамп төрийн тэргүүн болсон хойноо явуулах 100 өдрийн ажлын төлөвлөгөөг танилцуулав

Twitter Print
2016 оны 10-р сар 24-нд 08:38 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Бүгд найрамдах намаас тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй Дональд Трамп төрийн тэргүүнээр сонгогдсон цагтаа эхний 100 хоногт явуулах үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг танилцуулжээ.

Түүний цахим хуудсанд тавьсан уг төлөвлөгөө ёсоор Трамп ерөнхийлөгчөөр сонгогдсон эхний өдрүүдэд авилгыг таслан зогсоож, "үндсэн хуулийн дэг журам тогтоосноор" ажилчдын эрхийг дээгүүрт тавина гэсэн хэд хэдэн санаачилга дэвшүүлжээ. Тэрчлэн тэрээр Конгрессийн гишүүдийн бүрэн эрхт хугацаанд хязгаар тавихын хамт Цагаан ордны түшмэдэд гадаадын компаниудын ашиг сонирхлын үүднээс лобби явуулахыг бүрмөсөн хориглохыг хүсэж байгаа аж.

Мөн Барак Обамагийн эрүүл мэндийн даатгалын хуулийг өөрчилж, дундаж давхрагынхнаас авах татварыг хорогдуулах, хууль бус цагаачдын урсгалыг тогтоон барих, ахмад дайчдад анхаарал халамж нэмэгдүүлэхийн хамт цэргийн зардлыг нэмэгдүүлэх зэрэг асуудлууд дээр ажиллахаа амласан байна.

Үүний зэрэгцээ Трамп Умард америкийн чөлөөт худалдааны гэрээг эргэж харах,  АНУ-ыг Номхон далайн хамтын ажиллагааны хүрээнээс гаргахын дээр тус улсад баримталж буй байгалийн хий, газрын тос олборлолтод тавьдаг хориг хязгаарыг чөлөөлснөөр дэд бүтцийн томоохон төслүүдийг хурдасгах, үүний дүнд Кистоун дахь газрын тос дамжуулах хоолойд илүү олон ажлын байр гаргах зэрэг олон санаачилга дэвшүүлсэн нь "Вашингтонд урьдын нэр төр, өөрчлөн байгуулалтыг авчирна" гэж үзэж байгаа аж.

Сонгуулийн сүүлчийн халз мэтгэлцээнээр Трампын нэр хүнд өссөн болох нь санал асуулгаар тодорхой байсан бол Ардчилсан намаас өрсөлдөж буй Хиллари Клинтонд сонгогчдоос харьцангуй бага санал очжээ.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.