Шинэ долоо хоногийн зурхай

Twitter Print
2016 оны 10-р сар 24-нд 08:30 цагт
Мэдээний зураг,

Хонь

Долоо хоногийн эхээр өөрийн чадвартаа эргэлзэх нь таныг ямар ч шийдэлд хүргэх боломжгүй болгоно. Зардлаа сайтар хяна. Мөнгийг бодлогогүй үрэх нь таныг сайн түншээс тань салгаж мэднэ. Бодлогогүй алхам таныг буруу зүйл хийхэд хүргэнэ. Хэт ихийг амлах нь биелэгдэхгүй шударга биш байх болно. Долоо хоногийн дундуур таныг мухардалд оруулах таагүй мэдээ ирж болзошгүй. Сексийн харьцаа тогтворгүй байна.  Өөрийн хүрээллээ эрүүл саруул ухаанаар дүгнэж цэгнэж  шаардлагатай байна. Долоо хоногийн сүүлээр таны өөрийгөө хүндлэх чанар, зарим нэг хүйтэн хөндий байдал бусдад ихэмсэг бардам зан мэт буруу ойлгогдоно.

Үхэр

Долоо хоногийн эхээр та хүч чадал, удирдлагаа алдахгүй гэдэгтээ итгэлтэй байж болох бөгөөд хамтын хадгаламжтай тань асуудал хаагдах болно. Жолооны шалгалт болон бусад тест бодсоноос хүнд байх тул сайн давтах хэрэгтэй. Аливааг хэт өндрөөс харах нь таны амьдралын итгэл үнэмшилд сөргөөр нөлөөлнө. Долоо хоногийн дундуур ажилд орох тал дээр хэт их бардамнах хэрэггүй. Харин өөрийн бизнесээ эхлүүлэх гэж байгаа бол хамгийн эхлээд мэргэжлийн хэмжээнд цахим хуудастай болох хэрэгтэй. Сууж байгаа газраасаа заавал шороо атгаж босох хэрэгтэй. Долоо хоногийн сүүлээр олон сонирхолтой хүмүүс, нэр нөлөө бүхий эвлэлийнхэнтэй уулзаад зогсохгүй ололт амжилтынхаа үүдийг та өөрөө нээх болно. Та дуулсан ч, бүжиглэсэн ч, зураг зурсан ч бай өөрийгөө аз жаргалтай нэгэн гэсэн бодолтой явах нь. Хайр дурлалын зам өмнө тань гэрэлтэж байна.

Ихэр

Долоо хоногийн эхээр эрт босоод юмыг амраар хүлээж ав. Таны бодол санаа ажил үйлсэд тань шууд нөлөөлнө. Цахилгааны хэрэгсэлдээ анхаар. Өөрөө засаж янзлах гэж оролдохоосоо өмнө мэргэжлийн хүн дуудаж янзлуул, ил цахилгааны утсанд бүү хүр.Ажлын цагуудад ч өдөр тутмын үүрэг хариуцлага дагалдах тул чөлөөт цагаа гэр бүл, найз нөхөд болон хайрт хонгортойгоо хөгжилтэй өнгөрүүл. Долоо хоногийн дундуур сэрэмжтэй бай, юмс үргэлж өөрчлөгдөж байдаг. Бизнесийн болон эдийн засгийн ямар ч асуудалд болгоомжтой ханд. Санхүүгээс шалтгаалан маргаан үүсэж магадгүй. Зарим нь гэрийнхээ арын цэцэрлэг дотор цэвэр агаарт зочдоо хоолоор дайлна. Долоо хоногийн сүүлээр амлалтандаа хүрэх хэцүү байж мэднэ. Үүрэг хариуцлагаа хүндэтгэлтэйгээр биелүүлэхийг хичээ. Урт хугацааны зорилго тань таныг хурдан хүрч ирэхийг шаардах болно. Хамгийн ээдрээтэй нөхцөл байдлаас ч гарч чадах сайн зөн билэгтэй байна.

Мэлхий

Долоо хоногийн эхээр ажил болон бизнесийн асуудал дээр бүх зүйлийг мэргэжлийн түвшинд хийхийг хичээ. Итгэж болмооргүй эсвэл шударга биш гэж сэжиглэж буй хүмүүсээсээ хол  бай. Таны зөн билэг, уран сэтгэмж ба хүсэл эрмэлзэл бүгд хүчирхэгжиж байгаа цаг. Энэ идэвхжлийг та хайр дурлалын амьдрал эсвэл бүтээл ч ажиллагаандаа ашиглаж болох юм. Долоо хоногийн дундуур таны хувьд аюултай байдлын мэдрэмж төрөх үед гэртээ ойрхон байх нь дээр. Бодлогошрох дуртай таны хувьд хэд хэдэн төлөвлөгөөгөө ажил хэрэг болгохоор шийдэж урагш хөдлөхөд бэлд. Зөв бүтэцтэй хоолны дэглэм ба дасгал хөдөлгөөн хийж хэвшихэд тохиромжтой цаг ба энэ нь одоо болон дараа нь байнга үр дүнгээ өгөх болно. Долоо хоногийн сүүлээр далайцтай үйл хөдлөл хийх зоригтой энэ ордныхон сайхан амжилтад хүрэх болно. Хэрэв бизнесийн хамтрагч юм уу түнштэйгээ ярих асуудал байгаа бол энэ үе маргаан эхлэхэд тохиромжтой цаг биш гэдгийг сана.

Арслан

Долоо хоногийн эхээр хол байгаа хүмүүстэй интернетээр холбоо тогтооно. Хамтран ажиллагсадтайгаа спортоор хичээллэх салхинд гарах зэргээр ойлголцож эхэлнэ. Хувийн амьдралын бэрхшээлүүд эрс шийдвэр гаргах шийдвэртэй алхам хийхэд хүргэнэ. Эргэн тойрныхоо хүмүүсээ бодитоор үнэлэх саруул ухаан, бусадтай харьцах уян хатан чадвар зэрэг нь нөхцөл байдлаас нэр төртэй гарахад тань түлхэц болно. Долоо хоногийн дундуур тохиролцоонд хүрэхэд нөлөө бүхий хүмүүсээс дэмжлэг эрэхэд таатай төдийгүй санасан хэрэг бүтнэ. Харин хэн нэгэн таныг хорлохоор зэхэж янз бүрийн явуулга хийх тул бусдын нөлөө ятгалганд бүү ороорой. Эрүүл саруул ухаантай шинэ хүн болох хүсэл төрнө. Гэхдээ жижиг сажиг асуудлууд таныг гол зүйлээс чинь хөндийрүүлж магадгүй. Долоо хоногийн сүлээр ганц бие хүмүүсийн хувьд өөртэйгөө ижил үзэл бодолтой нэгэнтэй учирч шөнөжингөө улс төрийн талаар ярилцах бололтой. Хайр дурлал мөнгөтэй холбоотой асуудалд ямар нэг хариу өгөх боломжгүй байна. Хэрвээ та өөрийн хийж буй зүйлдээ сайтар анхаарлаа төвлөрүүлж чадвал таны амьдрал илүү амар болох болно.

Охин

Долоо хоногийн эхээр та өөрийн мөнгө санхүүд тохирсон төдийгүй санаанд нийцэхүйц газрыг олж чадна. Гэр бүлийнхэнтэйгээ хамт суугаад ямар нэгэн маргаан гарвал бэлтгэлтэй бай. Энэ үед танд хариулт ордоггүй бол та сонгон авах эрхтэйгээ ойлгох болно. Найзууддаа зааж зөвлөхдөө хянамгай бай. Таны зөвлөгөө тэдэнд лекц мэт санагдаж магадгүй. Өөртөө сайн анхаарал халамж тавихгүй бол өвдөж магадгүй. Витамин хэрэглэж, сайн унтаж амар. Долоо хоногийн дундуур тогтвортой байхыг хичээ, ингэснээрээ та буруу хүмүүсээс зайгаа авч чадна. Бүх насны хүмүүс нийгмийн ажилтай холбоотой урилга хүсэлтээр дарагдана. Хойшлуулсан болон бүтэмжгүй ажлаас улбаалан, та хэт ачаалалд автагдаж, нийгмийн зарим ажлаа цуцлахад хүрнэ. Долоо хоногийн сүүлээр хайрттайгаа хамтдаа байж, хүмүүст сайн сайхныг бэлэглэ. Хөрш айлдаа эсвэл ядуу, буурай хүмүүст тусал. Хэрвээ та удаан хугацааны зорилгоо тодорхойлох хэрэг гарвал бусдын зөвлөгөөг хуваалцахыг үнэхээр хүсч байна уу гэдгээ эргэцүүлэн бодоорой.

Жинлүүр

Долоо хоногийн эхээр хэт яарах нь золгүй байдалд хүргэж болзошгүй. Өнөөдөр та арилжаа наймаа олз омогтой байна. Хэрвээ таны түрийвч бараг хоосрон, эд зүйлс хуучирч байгаа бол та хямд дэлгүүрт наймаа хийх, өрөө өгөх нь олз омог авч ирж мэднэ. Ихэнх хүмүүсийн хувьд баяртай өдөр болох ба та эрч хүчээ чөлөөтэй байлган амьдралыг байгаагаар нь хүлээн ав. Долоо хоногийн дундуур гэр бүлийн хүнтэйгээ маргалдаж болзошгүй байна. Сохор болзоо таны итгэж байсан шиг азтай байж чадахгүй. Замбараагүй байдал, төөрөгдөл бүх зүйлийг будлиулж мэдэх тул аливаа санхүүтэй холбоотой чухал шийдвэр гаргах хэрэггүй. Долоо хоногийн сүүлээр та жирийн өдрүүдэд хийдэггүй зүйлээ  хийх урам зориг төрнө. Хамгийн хашир хүмүүс ч санаанд оромгүй үйл явдал,  хайрын романсын төлөө яарна. Хувийн болон хамтарсан хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудлууд таныг дайны талбарт аваачна.

Хилэнц

Долоо хоногийн эхээр хувь заяа таны ихэрхүү, дээрэлхүү байдлыг дахин сорьж шалгаж байна. Аль хэр тэсвэр тэвчээртэй байж, тунгаан бодож чадахаас тань эхлүүлсэн болон цаашдын бүх ажлын амжилт бүтээл шалтгаална. Сэтгэл санаа огцом өөрчлөгдөх, төлөвлөсөн санаагаа хэрэгжүүлэхэд бэрхшээл учрах, түншүүдтэйгээ зөрчилдөх магадлалтай. Эрсдэлтэй алхам хийх, үнэтэй худалдан авалт хийхийг хориглоно. Өөрийн боломжиндоо шүүмжлэлтэй хандахыг хичээж, шинэ нөхцөл байдалд дасан зохиц. Долоо хоногийн дундуур зөвхөн бие даасан үйл ажиллагаа л амжилт авчирна. Хайр дурлал, романтик адал явдалд таатай. Ажил хэргээ зохистой төлөвлөх чадвар ба хүчээ зөв хуваарилах нь ойрын ирээдүйд тавьсан зорилгодоо хүрэхэд тань тусална. Долоо хоногийн сүүлээр таны сонирхлыг татдаг ажил эсвэл үйл хэрэг, биеийн хүчний ихээхэн ачаалал шаардах тул таны хүч чадлыг бүрэн сүйрүүлж магадгүй. Харин амжилтанд хүрэх тэмүүлэл эрүүл мэндэд тань сөргөөр нөлөөлнө. Ирээдүйтэй шинэ төлөвлөгөө таны ажлын хэв маяг ба түвшинг өөрчилнө. Эсвэл та хамтарсан төсөлд оролцох санал хүлээн авна.

Нум

Долоо хоногийн эхээр таны сэтгэл зүрх маш тогтворгүй болох бөгөөд яг одооноос хайр сэтгэлийн асуудалд илүү нухацтай хандаж эхлэх хэрэгтэй. Чухал ажил хэргийн уулзалт замын түгжрээнээс болж саатах бөгөөд утсаар ярьж өөрийгөө ойлгуулахыг хичээ. Энэ жил сурч боловсроход их таатай жил тул богино хугацааны сургалтанд суух эсвэл ажилдаа саад бололгүйгээр алсын зайн сургалтанд хамрагдах хэрэгтэй. Хэрвээ таны бие галбир санааг тань зовоож байвал гэртээ ойр биш чийрэгжүүлэх сургалтанд хамрагд. Долоо хоногийн дундуур өмнө нь огт уулзаж байгаагүй хүнтэй танилцах хэдий ч танд түүнийг өмнө нь мэддэг байсан юм шиг сэтгэгдэл төрнө. Бизнесийн хэлэлцээ хэдийгээр амжилттай байж болох ч хууль бус мөнгө угаах ажиллагаа болон сайн танихгүй хүмүүстэй хамтран ажиллах зэргээс хол байхгүй бол хууль эрх зүйн асуудалд орооцолдож цагдаад баригдаж болзошгүй. Танд сэтгэл санаа дажгүй санагдаж байгаа ч хэт их ачааллын сөрөг нөлөөлж мэдэх юм. Сэтгэл хөдлөл тань дүрэлзэж мэдэх тул, юм бүхнийг гэрэл гэгээтэй байлгахыг хичээ. Таны бодол, сүсэг бишрэл, гүн ухааны ойлголтонд төвлөрч чадна.

Матар

Долоо хоногийн эхээр ирээдүйн төлөвлөгөөнд чинь эх сурвалжаас авсан нөхцөл байдал нь өөрчлөлт авч ирнэ. Энэ нь чамд тодорхой зураг гаргаж өгнө. Харин танд харж харгалзах олон хүүхэд байдаг бол тэднийг танин мэдэхүйн ямар нэг газар аваачиж, түүх соёл, уламжлалын талаар сургамж айлд. Бусдаас итгэлтэй хариулт авах хэцүү байхаас гадна таныг буруугаар ойлгох боломж ч байна. Тиймээс хар, сонс, мэдэр, өөрийн зөвлөгөөгөө дага. Долоо хоногийн дундуур таны өмнө ирж байгаа боломж нилээд том цар хүрээг хамарчээ. Бэлтгэлээ хангаад тасалбараа шалгаарай. Таны гарт аз үргэлж байдаг. Та явахгүй бол юу тохиолдохыг хэлж мэдэхгүй шүү дээ. Хэрвээ чи өглөгч байж чадах юм бол их мөнгө үрнэ. Гэвч хэрвээ зардлаа тооцоход хэцүү, ачаалалтай тооцоо байвал үнэнгээр нь хэлэх хэрэгтэй. Долоо хоногийн сүүлийн өдрүүд ганц бие хүмүүсд таатай байна.  Хайр дурлалын адал явдал таныг зогсоол дээр хүлээж байна. Хамаатныдаа зочилсон, хайртыгаа халамжилсан гээд аль нь ч бай таньд сайхан санагдах болно.

Хумх

Долоо хоногийн эхээр орчин тойрноос болж санаагаар унавал энэ талаар ямар нэгэн юм хий. Гэрийн заслаа өөрчилж, зайгаа ашиглан тавилга дахин байрлуул. Хайртай хүмүүстэй өгч чадах зүйлсийн талаар бодож үз. Амьдралдаа учирсан онцгой хүндээ онцгой юм хийж өгөхийг хүснэ. Долоо хоногийн дундуур адал явдлыг эрэлхийлдэг зангаараа ямар ч нөхцөлд боломжийг олж харах бөгөөд эргэн тойрныхонтойгоо хөгжилтэй байна. Хэрвээ та хэн нэгэнд саад болохыг оролдох юмуу дэмий ярианд холбогдохгүй байвал нийгмийн харилцаа үр дүнтэй байна. Гэр оронд ч өөрчлөлт гарах боломжтой ялангуяа сэтгэл санааны хувьд хариуцлагатай байхаас зайлсхийхийн тулд ямар нэгэн боломж хайж байгаа үед. Долоо хоногийн сүүлээр ажлын газар юмуу гэр бүлийн гишүүдийн дунд далд эсэргүүцэл их байж магадгүй. Гэр бүл зохиох санаа толгойноос тань салахгүй бөгөөд өөр зүйлийн талаар бодоход хэцүү байна. Зарим нэг нь хүүхдэдээ санаа зовох ба ийм асуудалтай аль хэдийн тулгарч байсан найз нөхөд гэр бүлийнхэнтэйгээ зөвлөлдвөл шийдэл олж чадна.

Загас

Долоо хоногийн эхэнд хийхээр төлөвлөсөн уулзалт эсвэл урилгыг эелдгээр хойшлуул. Таны эелдэг зангийн чинь эсрэг тохиолдлын танил тань сөрөг нөлөө үзүүлж болзошгүй.Та цаашдын ажил хэрэгтээ туслах хэд хэдэн шинэ танилтай болно. Харин та эргэн тойрныхныхоо санал бодол ба бизнесийн түншүүдийнхээ ажил хэрэгч чанарыг хүндэтгэж чадсан тохиолдолд бүрэн амжилтанд хүрч чадна. Нөхцөл байдлаас шалтгаалан асуудлыг өөр өнцгөөс харна. Адилхан замаар асуудалтай тулгарч байгаа бол үр дүн ч адил байх бөгөөд үүнд сэтгэл дундуур байна. Долоо хоногийн дундуур таны сэтгэл хөдлөл хэт их байгаа мэт санагдвал хүмүүстэй дотно яриа өрнүүлэх хэрэггүй. Тэд чиний асуудалд огтхон ч тус болохгүй гэдгийг сана. Хувийн асуудлаа зохицуулж, найздаа туслан, ажил дээрээ нэгэн зэрэг гурван ч ажил хийж магадгүй. Гэр орны жижиг сажиг асуудал нэлээд их байх бөгөөд та долоо хоногийн сүүлийн өдрүүдийг гэр орноо цэвэрлэж, тохижуулах зэргээр үр бүтээлтэй өнгөрүүлэх болно. Томоохон арга хэмжээнд оролцох ёстой боловч боломжгүй болвол уучлал гуйж буй захиа илгээ. Өөртөө зориулж онцгой юм хий.

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.