​Хүүхдийн “АМ ГЭМТЭХЭД” үйлдэх дом

Twitter Print
2019 оны 05-р сар 20-нд 14:41 цагт
Мэдээний зураг,

Амны хөндийн салст бүрхэвч гэмтэж үрэвсэхийг “АМ ГЭМТЭХ” хэмээн нэрлэдэг.

Бага насны хүүхдэд ихэвчлэн тохиолдох бөгөөд шуурхай зөв арга хэмжээ авч чадваl 3-7 хоногийн дотор эдгэрдэг байна. 

Нярай хүүхдийн аман дотор, хэлэн дээгүүр цагаан зүйл гарч, хүүхдийн бие чилээрхэн, хоол нойрондоо муудах, уурлаж уцаарлан тавгүйтэх, халуурах шинжүүд илрэх нь ам гэмтсэний шинж.

Хүүхдийн ам гэмтэхэд эмчилдэг хэд хэдэн МОНГОЛ АРДЫН ДОМ байдаг.

Хүүхдийн ам гэмтэхэд голдуу тухайн хүүхдийн өөрийнх нь хүйгээр домнодог. Мөн нагац нарын унаж явсан морины халуун амгайг тотгоор оруулж домнодог байжээ. Тэгж домнохдоо: “эхэн дом, эхэн дом хэзээ морины амгайгаар домнуулж байлаа” гэж хэдэнтээ шившин үгэлдэг заншилтай байж. Харин зарим нутагт төмөр улайтгаж баганаа цоргиод утаагаар хүүхдээ утаж домнодог ёс ч байж. Нохой засаад халуун төмсгөөр нь домнодог ёс байсан байна. Бас бурхан багшийн зурмал зургийг аманд нь гурав хүргэж домнодог заншил ч байжээ.

Гэхдээ өнөө үед ашиглаж болох нь хүйгээр нь домнох бөгөөд эцэг эхчүүд хүүхдийн хүйг унахад авч хадгалдаг нь ийм учиртай ажээ.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.