Филиппиний ерөнхийлөгч хэлснээ булзааруулж, АНУ-тай харилцаагаа таслаагүй болж таарав

Twitter Print
2016 оны 10-р сар 22-нд 11:18 цагт
Мэдээний зураг,

Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте саяхан БНХАУ-д айлчлахдаа “АНУ-аас салах цаг болсон” гэж мэдэгдэж шуугиан тарьж байсан бол үүнтэй холбогдуулан  АНУ-ын засгийн газраас тайлбар хүссэний хариуд “манай улс АНУ-тай харилцаагаа таслаагүй. Харин өөрсдийн гадаад бодлогыг Вашингтоны гадаад бодлогоос тусгаарлаж байна” гэж мэдэгджээ.

Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутертегийн анхны гадаад айлчлал БНХАУ-аас эхэлсэн бөгөөд тэрээр тус улсын дарга Си Жиньпиний урилгаар айлчилсан билээ. Энэ айлчлалын үеэр тэрээр пүрэв гаригт мэдэгдэхдээ Гаага дахь олон улсын шүүх Өмнөд Хятадын тэнгис дэх эзэмшлийн маргаантай улсуудын талаар шийдвэр гаргаж, Филиппин болоод Хятадын харилцааг хурцатгаад байгааг тэмдэглэж, “Филиппин улс ямар бодлого баримтлахыг барууныхан бидэнд хэтэрхий их заалаа. Бид үүнийг өөрчлөх цаг болсон” гэж мэдэгджээ.

Филиппин улс удаан хугацааны турш АНУ-ын колони орон байсан бөгөөд АНУ-тай цэргийн салбарт олог гэрээ, хэлэлцээр мөрдөж ирсэн байна.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.