УИХ-ын гишүүдийн тэн хагас нь өртэй гэнэ

Twitter Print
2016 оны 10-р сар 22-нд 09:36 цагт
Мэдээний зураг,

АТГ-аас төрийн өндөр албан тушаалтнуудын ХОМ-ийг хуулийн хугацаандаа гаргаж, олон нийтэд мэдээллээ. Тэдний тэн хагас нь арилжааны банкинд өртэй байна. Жишээ нь: УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил өртэй гишүүдийг тэргүүлжээ. Тэрээр “МСS” группт 18 тэрбум төгрөгийн өртэй аж. Түүнчлэн тэрээр 299 сая 581 төгрөгийн жилийн орлоготой хэмээн мэдүүлжээ.

Дараагаар нь Б.Батзориг гишүүн орж байна. Тэрээр ХХБ-д нэг тэрбум 865 сая төгрөгийн өртэй юм байна. УИХ-ын эмэгтэй гишүүдээс М.Оюунчимэг “Хас” банкинд 382 сая төгрөгийн өртэй гэнэ. Тэрээр жилдээ 14 сая 558 төгрөгийн орлоготой. Хувьдаа хоёр орон сууцтай гэж мэдүүлжээ. Мөн Б.Саранчимэг гишүүн Капитал банкинд 369 сая 600 мянган төгрөгийн өртэй бөгөөд жилийн орлого нь 70 сая гэнэ. Гишүүдийг зах зухаас нь танилцуулахад л ийм байна. Та энэхүү мэдээллийг АТГ-ын сайтнаас дэлгэрүүлэн харж болох юм.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.26.194.4) 2016-10-23 19:12
      • 0
      • 0

      Новшнууд øøрсдийнхøø øрийг ард тvмнээр даруулах гэж залилж гарч ирдэг биздээ! Бусдад øр ширээ нялзаах санаатай нялх балчираас øтгøс буурал хvртэл хvн бvр 17саяа тøгрøгний øртэй гэчихэжээ!

      Хариулах