УИХ-ын даргын зөвлөл хуралдахаар боллоо

Twitter Print
2016 оны 10-р сар 21-нд 13:45 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг завсарлуулж, УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдахаар боллоо. Даргын зөвлөлийн хуралдаанаар ирэх долоо хоногт УИХ, Байнгын хороо, ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг гаргах юм.

Ирэх долоо хоногт УИХ “Эрдэнэт”-ийн асуудлыг хэлэлцэж мэдэхээр байна. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн худалдан авалттай холбоотой асуудлыг нягтлах зорилгоор Засгийн газраас ажлын хэсэг байгуулагдан ажилласан. Ажлын хэсэг уг асуудлыг судлаад хууль зөрчсөн хэд, хэдэн шийдвэр гаргасан гэж үзсэн юм. Энэ асуудлаа УИХ-д өчигдөр хүргэсэн байна.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.