Л.Энх-Амгалан: БНХАУ-тай ямар нэгэн зээлийн гэрээ, хэлэлцээр хийгдээгүй

Twitter Print
2016 оны 10-р сар 21-нд 08:37 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын дарга М.Энхболд БНХАУ-д айлчлал хийж байх үеэр их хэмжээний өр зээл тавих гэж байна гэсэн буруу мэдээлэл түгээж, иргэдийг төөрөгдүүлэх оролдлого гарсан тул УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан айлчлалд оролцсоны хувьд дараах тайлбарыг өгч байна.

Тэрбээр "Хоёроос доош хувийн хүүтэй, 20-иос дээш жилийн хугацаатай байх нөхцөлөөр хөгжлийн зээлийн эх үүсвэр олдвол манай эдийн засагт сэргэлт болно. Өмнө нь манайх 5.2-10.9 хувийн хүүтэй, таван жилийн хугацаатай зээл авсан. Эдгээрийг төлөх цаг хугацаа туллаа. 60 хоногийн дараа гэхэд эхний 580 сая ам.долларыг төлөх ёстой байгаа. Тиймээс бид зөвхөн БНХАУ-аас биш, олон талын хөрөнгийн эх үүсвэрийг судалж, ажиллаж байна.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Япон улсад айлчилж, Сангийн яам, Монголбанкны удирдлагууд Вашингтонд Олон улсын валютын сан, Дэлхийн банк зэрэг байгууллагатай хамтран ажиллах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх талаар ярилцаж байна. Лондон, Сингапурын санхүүгийн байгууллагуудтай ч яриа хэлэлцээрүүд хийгдэж байгаа. Энэ мэтчилэн олон байгууллагад хандаж байгаагийн нэг нь БНХАУ-ын төр засагт тавьсан нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авах хүсэлт юм. Гэхдээ ямар нэгэн зээлийн гэрээ, хэлэлцээр хийгдсэн зүйл одоогоор байхгүй гэдгийг хэлэх нь зүйтэй.

БНХАУ-ын талаас судалж үзээд хариу өгнө гэдгээ мэдэгдсэн. Нааштай хариу ирвэл Засгийн газар ямар хэмжээ, зориулалтаар зээл авахаа тогтоод Улсын Их хурлаар хэлэлцүүлж, нягталсны дараа эцэслэн шийдвэрлэнэ" гэлээ.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • irgen bna

      (103.229.122.155) 2016-10-21 11:31
      • 0
      • 0

      zeelsen ch yadgiim teglee geed hyatadiin grt dagaar orno ch geh shig yu gej de ashigtai zeel bol hiih l heregtei sh de

      Хариулах