2016 оны эрэлхэг эмэгтэйчүүдийн нэгээр Н.Айшолпан охин тодорчээ

Twitter Print
2016 оны 10-р сар 20-нд 10:07 цагт
Мэдээний зураг,

Үндэснийхээ хувцсаар гангарч, үстэй малгайн донжийг нь тааруулан өмссөн энэ охиныг Н.Айшолпан гэдэг. Тэрээр дөнгөж 15 настай. Ийн хэлэх болсон нь Н.Айшолпан “-40” хэмийн хүйтэнд цаст уул, цавчим өндөр хаданд авирч эрчүүдээс дутахааргүй бүргэдээр ан хийдэг нэгэн юм. Тэрээр хоёр жилийн өмнө болсон казах түмний “Бүргэдийн баяр”-т оролцон 80 шахам эрчүүдийг ардаа орхиж “Шилдэг бүргэдчин” болсон гэдэг.

Түүний зоримог хийгээд эрэлхэг явдлыг монголчууд төдийгүй дэлхий нийт сонирхож, дэлхийн хамгийн “залуу бүргэдчин”-ээр онцолсон төдийгүй түүний амьдралаас сэдэвлэсэн "Бүргэдчин охин” кино Оскарын наадамд өрсөлдөх эрхээ аваад байгаа билээ.

Мөн АНУ-ын “Harper's Bazaar” сэтгүүлээс гаргасан 2016 оны эрэлхэг эмэгтэйчүүдийн нэгээр Н.Айшолпан охин тодорсон байна. Уг жагсаалтад анх удаа Монгол хүн багтаж байгаа нь энэ юм. Н.Айшолпан охин Британийн BBC агентлагийн гэрэл зурагчны дуранд өртөж, баримтат киноны гол дүрийг бүтээж, Холлиувудад хөл тавьсан билээ.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.