Санал хураалт дууслаа

Twitter Print
2016 оны 10-р сар 19-нд 22:01 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр улс орон даяар сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн санал хураалт өглөөний 07:00-22:00 цагийн хооронд үргэлжлэн явагдлаа. Сонгуулийн санал тоологч хар машин 22:00 цагт автоматаар унтарч, саналын хуудас хүлээн авахгүй зогсох тохиргоотой билээ. Ингэснээр сонгуулийн санал тоолох, ирцийн мэдээллийг нэгтгэх ажиллагаа эхэлж байна. 

Дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн ирцийн нэгдсэн дүнг Нийслэлийн сонгуулийн хороо 22:30 цагт мэдээлнэ. Харин аймгууд сонгуулийн ирцийн мэдээгээ бие даасан байдлаар өгч байгаа билээ.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.