Урал, Сибирьт урд жилүүдээс илүү хүйтэн өвөл болно

Twitter Print
2016 оны 10-р сар 18-нд 16:24 цагт
Мэдээний зураг,

Аравдугаар сарын сүүлээр тун хачирхалтай цаг агаар тохиож байгааг Оросын мэргэжилтнүүд тэмдэглэж байгаа аж. Учир нь өнөөдөр буюу аравдугаар сарын 18-наас агаарын даралт мөнгөн усны баганаар 762 миллиметр хүртэл хамгийн өндөрт гарсан нь гэнэтийн салхи шуурга, цас бороо холилдон орох циклон үүсгэж байгаа аж.

Гэтэл Европын хойд хэсэгт хэсэгтээ дулаан урсгал үүсгэж буй уг циклон өмнөд бүс нутгуудад хүчтэй салхи шуурга дэгдээж байгаа бөгөөд намрын энэ өдрүүдэд харьцангуй дулаан уур амьсгалтай байдаг Дагестанд цас бороо холилдон орохын хамт Краснодарск, Ставропольскийн хязгаарт салхины хурд секундэд 15-18 метр хүртэл хүч авч, цаашлаад зүүн зүгийн нутгуудад секундэд 20-25 метр хүрнэ гэж цаг уурчид мэдээлж байна. Харин энэ антициклон ойрын хэдэн өдрүүдэд Монголд ирж байгаа бололтой.

АНУ-ын цаг уурчдын тэмдэглэснээр, ОХУ, Төв Азид энэ өвөл маш хүйтрэх төлөвтэй байгаа бол Оросын шинжээчдийн үзэж байгаагаар Урал, Сибирьт олон жилийн дундажаас илүү хахир хүйтэн өвөл ирэх юм байна.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.