Их мастер Р.Манлай тэргүүллээ

Twitter Print
2016 оны 10-р сар 17-нд 16:36 цагт
Мэдээний зураг,

“Алтан хүү” даамын клубээс зохион байгуулдаг чансаа тогтоох ээлжит тэмцээн өнгөрөгч бямба гаригт /2016.10.16/ боллоо. Тус тэмцээнд 48 даамчин рапид буюу түргэн тоглолтын төрлөөр аваргаа шалгаруулахад Олон улсын Их мастер Р.Манлай 15 оноогоор тэргүүлсэн бол Дэлхийн даамын холбооны мастер С.Даваадорж 14, Олон улсын Их мастер Г.Ганжаргал, Дэлхийн даамын холбооны мастер Г.Гэрэлболд нар тус бүр 13 оноогоор удаалав.

Сонирхуулахад, “Алтан хүү” даамын клубээс энэ оны сүүлээр чансааны эхний 10-т багтсан шилдэг даамчдын дунд “Final 2016” халз тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.