Шинэ долоо хоногийн зурхай

Twitter Print
2016 оны 10-р сар 17-нд 08:12 цагт
Мэдээний зураг,

Хонь

Долоо хоногийн эхээр ажилчидтайгаа цагийг хамт өнгөрүүлэх нь итгэл найдвар төрүүлэх болно. Эрүүл мэнддээ анхаар. Эрүүл хоол хүнс хэрэглэж байнгын хөдөлгөөнтэй байх нь чухал. Идэж уухаа хэтрүүлэх хандлагатай байна. Танд ямар нэг онцгой төлөвлөгөө эсвэл төсөл байгаа бол түүнийгээ өнөөдөр хэрэгжүүлээрэй. Долоо хоногийн дундуур санхүүгийн холбогдолтой санаа зовниулсан асуудлаас ангижрах магадлалтай. Хосууд муудалцахгүйгээр энэхүү хүнд өдрийг өнгөрөөхийн тулд ухаалаг тэвчээртэй байж буулт хийхэд бэлэн байх хэрэгтэй. Та санхүүгийн байдлаа сайжруулах тал дээр ямар нэгэн бодит шийдвэр гаргах хэрэгтэй. Долоо хоногийн сүүлээр далдуур хийгдэх ажлууд илүү үр дүнтэй байна. Товлосон хугацаандаа анхаарлаа тавьж чадвал амлалтуудаа хялбархан биелүүлэх боломжтой.

Үхэр

Долоо хоногийн эхээр таны бодол тогтож өгөхгүй болох гэж буй олон нийтийн арга хэмжээ, одоогийн чинь амрагийн тухай эсвэл хайртай хүнтэйгээ учраагүй байгаа талаараа гэх мэт түмэн зүйлийг эргэцүүлэх болно. Энэ ордныхон бизнесийн гярхай ухаанаа, ажил дээрээ гарах ямар ч асуудлыг шийдвэрлэхдээ ашиглаж бүрэн дүүрэн сэтгэлийн ханамж авах болно. Долоо хоногийн дундуур санхүүгийн байдал, асуудлаа бодит ба тодорхой чармайлтын үр дүнд зохицуулж чадах болно. Дотроос чинь хүч чадал гадагшаа ундран гарах бөгөөд үүнийг бүтээлчээр ашиглавал тун үр өгөөжтэй байх болно. Ганц бие байгаа хүмүүст гэнэтийн шохоорхол эсвэл түр зуурын амраглал чинь жинхэнэ хайр болж дүрэлзэж болзошгүй. Долоо хоногийн сүүлээр дээрэм хулгайд өртөх эрсдэл өндөр байна. Олонхи хүмүүсийн хувьд хорвоо ертөнц дээр болж байгаа үйл явдлыг өөрөө оролцохгүйгээр ажиглах хүсэл төрөх болно. Хэрэв та амьдралынхаа эд материалын хэрэгцээ ба сэтгэл санааны байдлын хоорондох тэнцвэрийг олж чадах юм бол сэтгэл ханамж чинь нэмэгдэнэ.

Ихэр

Долоо хоногийн эхээр тогтсон хийдэг зүйлээ л хийхийн оронд өглөөний хоолоо жаахан оройхон эсвэл өдрийн хоолоо арай эртхэн найз нөхөд,гэр бүлийнхэн эсвэл хайрттайгаа хамт ойролцоох хоолны газарт ид. Хэрэв бизнест чинь хөнгөн тэрэг, ачааны битүү эсвэл задгай машин хэрэг болбол үнэ, саналуудыг харьцуулан судал. Долоо хоногийн дундуур өөрөө бусдын хараат бус байхыг хичээ. Гэр бүл, найз нөхөдтэйгөө баяр тэмдэглэж, цагийг хөгжилтэй өнгөрөө. Ямар ч асуудал таны өмнө тулгарсан түүнийг шийдвэрлэх хариултаа холоос эрэх хэрэггүй. Ганц бие хүмүүсийн хувьд сайхан унтаж авч, эрч хүч, тамир тэнхээгээ цэнэглэж, нийгмийн амралтын өдрүүдтэй нүүр тулахдаа бэлтгэ. Урьдаар нийгмийн төлөвлөгөөнд ойролцоогоор хэр их өртөг хэрэгтэйг, та хэр ихийг хөрөнгө оруулах боломжтойгоо мэд. Долоо хоногийн сүүлээр хайр дурлалын харилцаа хүчтэй байх хэдий ч гэр бүлийн зүгээс таны энэ харилцааг хүлээн зөвшөөрөхгүй байж мэднэ.Гэртээ бүгэх хэрэггүй. Харин түүний оронд идэвхтэй байж, цагийг хөгжилтэй өнгөрүүл.

Мэлхий

Долоо хоногийн эхээр өөрийн асуудлаа бусдад тохохгүй байхыг хичээ. Сайтар хөгжсөн зөн билэг тань хямралт нөхцөл байдлаас гарахад тань тусална. Од эрхсийн байрлал танд ашигтай болж удаан боловч найдвартайгаар ирээдүйн амжилтын сууриа үргэлжлүүлэн тавь. Долоо хоногийн дундуур өөрийн боломжоо эрүүл саруул ухаанаар үнэлэх нь бүхий л хямралт нөхцөл байдал дахь хамгийн сайн зөвлөгч байна. Эрүүл мэнддээ туйлын анхааралтай ханд. Ялангуяа зөв хооллолтондоо. Долоо хоногийн сүүлээр оюун санааны эрэл хайгуул хийх, үнэт зүйлсээ үнэлэх цаг иржээ. Энэ нь амьдралын эрч хүчээ зөв хуваарилах таны чадварт таагүй нөлөө үзүүлнэ. Хайр дурлалын асуудал, өршөөл уучлал, мөргөл үйлдэх зэрэгт таатай. Сэтгэл хөдлөл хил хязгаараа даван гарч болзошгүй.

Арслан

Долоо хоногийн эхээр хэрвээ та хүүхдээ асрахын зэрэгцээ ажилладаг бол гэрийн ажил, алба хоёроо зэрэг амжуулах гэж их хичээх хэрэгтэй. Энэ нь таны гэр бүлийн хүнд таалагдахгүй хэрүүл маргаан үүсэх байх. Жолооч нар санаанд оромгүй замын үйл явдалтай учирч болзошгүй тул туйлын болгоомжлол шаардлагатай. Долоо хоногийн дундуур та сэтгэл санаагаа цэвэрлэ. Хэдийгээр бага зэргийн гомдолтой байгаа ч таныг бусад хүмүүс хүлээн авахад бэлэн байна. Тиймээс сүүдэр дундаас ил гарахад таатай. Та хэрвээ сайтар тунгаан бодож бэлдсэн бол ашигтай хөрөнгө оруулалтыг хийж чадна. Таны идэвх зүтгэлийг шагнах болно. Та өөрийн намтраа шинэчлэн, бичиг цаасаа цэгцлэн өөрт чинь тусалж чадах нэгэнтэй уулз. Долоо хоногийн сүүлээр та дүгнэх, шударга гэрээ хэлэлцээр хийх зэрэг ажилд амжилттай байж чадна. Аян замд гарах, аян замын бэлтгэлээ хангахад таатай. Хэрвээ та өөрийн ах, эгчтэйгээ ойрд уулзаагүй бол тэдэнтэй холбогдон сонин хачныг нь сонс.

Охин

Долоо хоногийн эхээр та байгалиас заяасан чадвараараа мөнгө олж магад. Хэрвээ хэн нэгэн танаас хүүхдэдээ багшлаач гэж хүсвэл бүү татгалзаарай. Бодол санаагаа цэгцэлж, аль замаар явахаа бод. Та урагш хөдлөн, өөрийн зорилго уруугаа дөхөхөд тааламжтай. Үр хүүхэдтэй болохыг хүсч байгаа хүмүүст энэ нь бүтэхгүй мэт санагдах байх. Харин ийм юм болно гэж хүсээгүй хосууд гэнэтийн мэдээнд цочирдон, гайхшрах бололтой. Долоо хоногийн дундуур найзууд танилууд, хөршүүд тань дараагийн хэдэн өдөр тантай зөрөлдөж магадгүй. Тиймээс та аль болох найрсаг байж, тэдэнд туслахыг хичээ. Зэргэлдээ сум, хот руу зугаалахад орчны өөрчлөлт нь таны сэтгэлд таашаалыг авч ирнэ. Гэр бүлийн амьдралд таагүй асуудал тулгарах төлөвтэй. Долоо хоногийн сүүлээр та хуучин зуршлаа сэргээвэл өглөөний дасгал болон хоолны цэсний хэв журам алдагдана. Аливаад шударга хандвал таныг их зүйлд хүргэнэ. Хэрвээ та хийж байгаа зүйлээ зөв гэдгийг мэдэж, шударга үнэнээр хандаж чадвал арвин ургац хурааж авна.

Жинлүүр

Долоо хоногийн эхээр шинэ байр худалдан авах, түрээслэхээр хайж байгаа хүмүүст санхүүгийн хувьд ч боломжийн тохилог олон байрууд тааралдана. Од эрхэсийн нөлөө таны хувийн болон дотно харьцааг тодотгож, ингэснээр танд хэн нэгэнтэй хамт байх хүсэл хүчтэй төрнө. Нэр хүнд өсч магадгүй. Юу мэдэх вэ гэхээсээ илүү хэнийг таних вэ гэсэн асуултын хариуг хай. Хамтран ажиллагч таны төлөвлөгөөнд элсэн орно. Долоо хоногийн дундуур шинэ ажлыг эхлүүлэх буюу түр орхигдуулсан зарим ажлаа хийхэд таатай. Чөлөөт цагаараа залхуурч, амар. Зарим нэгэн зүйлээ дурсан тайвшир. Гэр бүлийн хүн тань мөнгөний асуудал дээр санал нийлэхгүй байна. Гэвч ирээдүйгээ харахгүйгээр тэдний зөвлөгөөг дагах нь тэнэг хэрэг юм. Долоо хоногийн сүүлээр таныг удирдагч буд гараг дахин нүүж эхлэх ба энэ үеэс эхлэн санхүү, хөрөнгө оруулалт, гэрээ хэлэлцээртэй холбоотой саад бэрхшээл арилж эхэлнэ. Бүтээлч төслөө энэ өдөр эхлүүлэхэд таатай. Бүхий л нийтийн үйл ажиллагаа баяр хөөр авч ирэх тул үйл явдлын голд байхыг хичээ.

Хилэнц

Долоо хоногийн эхээр та ажлыг хөнгөлж чадах техник, технологийн дэвшлийг ажилдаа хэрэгжүүлэхийг хичээ. Бусдын үзэл бодолд нээлттэй ханд. Таны хүүхэд, хайр, өөрийгөө илэрхийлэх зэрэг асуудлуудтай холбоотой саад бэрхшээл арилна. Дараагийн хэдэн сард бүтэлгүйтсэн зарим ажлаа дахин хийхэд бүтэмжтэй. Гэр бүлийн дотор мөнгө, санхүүтэй холбоотой асуудал үүсэх төлөвтэй. Долоо хоногийн дундуур од гарагийн нөлөөн дор таны амьдралын эрчим нэмэгдэнэ. Та ойр дотны хүмүүс, хөрш, хамаатан садантайгаа сайн холбоо тогтоож чадна. Ганцаараа цагийг өнгөрөөх, өнгөрснөө санан дурсах нь дотоод сэтгэлээ нээхэд тустай. Долоо хоногийн сүүлээр ахуйн электрон тоног төхөөрөмж эвдэрч болзошгүй. Энэ үдэш та шинэ хүмүүстэй танилцах магадлалтай. Гэр орноо өөд татахыг хүсэгчид өнөөдөр гайхалтай санаа олж чадна. Хэрвээ та шинэ үл хөдлөх хөрөнгө хайж байгаа бол олон сайхан боломжтой учирна.

Нум

Долоо хоногийн эхэнд дуусгаагүй бизнесийн ажил амжилттай үр дүнд хүрнэ. Ажил хэргээ дуусган, эрх чөлөөт байдлыг мэдрээд шинэ төсөл төлөвлөгөө эхлүүлэх үнэхээр чухал зүйл гэдгийг санаарай. Гариг эрхсийн үргэлжлэх цохилтонд бэлд, гэхдээ урагш ахихад тань саад хийх боломж бүү олго. Та бол хэзээ ч бууж өгдөггүй. Амьдралд олон гайхалтай зүйлийг авчирдаг од эрхэсийн нөлөөгөөр та өөрийн санхүүгийн хэтийн төлөв, мөнгөн урсгал сайжирсныг харна. Шинээр мөнгө олох боломж тань нилээн найдвартай байна. Хамт олонтойгоо болгоомжтой харьцаж, нууцаа задалж буруу хүнд бизнесийн санаагаа хэлэхээс болгоомжил. Долоо хоногийн дундуур хайртай хүмүүстээ анхаарал хандуулж, эцэг эх рүүгээ утсаар ярьж эсвэл гэрт нь оч. Бизнесийн харилцаандаа эерэг хандлагаар ханд. Хэрвээ та банкны болон бусад мэргэжилтнүүдтэй ярилцвал өөрт тохиолдож буй бэрхшээлээ даван туулах арга замыг олох болно. Гэхдээ мөрийтэй тоглох, хурдан баяжих муу санаанаас хол бай. Байгаа мөнгөө үрээд хурдан хоосорч магад.

Матар

Долоо хоногийн эхээр гэр бүлийнхээ удам судрыг судалж, өөрийн өсөж торнисон газартаа очихыг зөвлөж байна. Өөрийн яаруу, түрэмгий занг дарахын тулд дасгал хөдөлгөөн хийж аль болох идэвхтэй байхыг хичээ. Энэ нь таныг нэлээд хүлээцтэй тайван болоход туслах болно. Хэрэгцээгүй болсон зүйлүүдээ хаяж, саад болж буй нөхцөл байдлыг арилгах хэрэгтэй. Долоо хоногийн дундуур од гаригийн байдал голдуу сөрөг чиг хандлагатай байгаа тул амьдралынхаа бүх талбарт хянамгай арга барилаар хандахыг анхааруулж байна. Энэ өдөр бол удаан, тооцоотой алхам хийх нь осол руу хөтөлж болох түргэн, ширүүн хөдөлгөөнөөс илүү ашиг тустай байх болно. Хэрэв эд хөрөнгөө зарах юм уу худалдан авах төлөвлөгөөтэй байгаа бол өмч хөрөнгө чинь хамгийн боломжийн аятайхан байдлаар харагдаж, сурталчлагдахын тулд гэр байшингаа сайн цэвэрлэж, үл хөдлөх хөрөнгийн зуучлагч хөлсөл. Харин долоо хоногийн сүүлээр түнштэйгээ хийж байгаа санхүүгийн маргаан чинь хурцдах болно. Ялангуяа худалдаж авсан зүйл, бизнесээ эсвэл арилжааны үйл ажиллагаагаа зарах талаар маргана. Бизнесийн аяллаа хойшлуулсан нь дээр.

Хумх

Долоо хоногийн эхээр таньд тээнэгэлзсэн сэтгэгдэл төрүүлсэн хүмүүсийн хандлагаас од эрхэс таныг хамгаалж байна. Уран бүтээлийн эрч хүч нэмэгдэнэ. Ажлыг барьж аваад эхлүүлсэн л бол заавал гүйцээ. Ойр дотны найзууд тань хувийн харилцаанд оролцоно. Худалдаа наймаа хийхэд тааламжтай. Эмэгтэйчүүдийг сонирхолтой уулзалт хүлээж байна. Долоо хоногийн дундуур бие организмаа бэхжүүлэх зорилгоор ургамлын амин дэмт ханд хэрэглэвэл тустай. Хайр сэтгэл таны хувьд эн тэргүүний зүйл биш. Санасан ажлаа дуустал нь тайван хийж хайнга хандах хэрэггүй. Хувийн амьдралд бага зэргийн өөрчлөлт гарах магадлалтай. Долоо хоногийн сүүлээр амьсгалын замын өвчин тусч болзошгүй байна. Өөрийн гадаад үзэмж гэр орноо сайжруулна. Эрх мэдлээ хяна.

Загас

Долоо хоногийн эхэнд таны амьдралын эрч хүч доогуур байна. Та ердийнхөөс илүү гэр бүл, ахуйн асуудлаа хөөцөлдөнө. Шинэ ажил эхлэх байраа сэлгэх эсвэл тохижуулахад таатай. Энэ өдөр зөн билэг найдвартай ажиллагааг хослуулан ажиллах хэрэгтэй.Харилцаа холбоогоо сайжруулах, материаллаг баазаа дээшлүүлэх гэх мэт. Хялбараар мөнгө олох сонирхолд бүү авт. Танихгүй шахам хүмүүсийн дунд байхдаа анхаарал болгоомжтой бай. Маш олон гэр бүлд нас өндөр эцэг эх, хамаатан садантай холбоотой асуудал үүсч хүч чадал зарцуулах болно. Хэрвээ та амьдралдаа өөрчлөлт хийхийг хүсч байгаа бол долоо хоногийн дундах энэ өдрүүдэд түүнийгээ хэрэгжүүлж эхэл. Үүнээс үүдэн маш олон хүмүүсийн хувьд ийш тийшээ гүйх шаардлага гарна. Мөн тогтсон дадал зуршлаа үүрэг хариуцлага хэмээн ойлгож болохгүй. Энэ нь маш том эндүүрэл болохыг анхаар. Мөн онцын шаардлагагүй зүйлийн төлөө худлаа ярих хэрэггүй.

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.