1 тн цэвэр зэсийн өртгийг 2903,7 ам.доллароор бууруулжээ

Twitter Print
2016 оны 10-р сар 15-нд 10:56 цагт
Мэдээний зураг,

2016 оны эхний 8 сарын байдлаар "Эрдэнэт үйлдвэр" ХХК үйлдвэрлэлийн төлөвлөгөөг бүх үзүүлэлтээ давуулан биелүүлж ажилласан ба улс болон орон нутгийн төсөвт нийт 134 тэрбум төгрөгийг төлжээ.

Хэмнэлтийн бодлогын үр дүнд 1 тн цэвэр зэсийн өртгийг 2012 онтой харьцуулахад 2903,7 ам.доллароор бууруулж өнөөдрийн байдлаар 3953,6 ам.доллар болгосны үр дүнд нийт дүнгээр сүүлийн 3 жилд 259,5 тэрбум төгрөгийн хэмнэлтийг хийжээ.

Дашрамд дурдахад, зэсийн үнэ буурч үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байсан хэдий ч "Эрдэнэт үйлдвэр" 2013 оноос 2016 оны эхний 8 сар хүртэлх хугацаанд улс болон орон нутгийн төсөвт нийт 1,4 их наяд төгрөгийн татвар төлжээ.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.