Монголын эдийн засгийг гартаа атгасан ганц эрхмийн шаардлага бол төмөр зам

Twitter Print
2016 оны 10-р сар 14-нд 16:51 цагт
Мэдээний зураг,

“Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэдэг ёстой үнэн үг. Хэр оносон үг болохыг юухан дээрээс ч харж болно. Гэтэл бид өнгөрсөн энэ хэдэн жилүүдэд асар их бүтээн байгуулалт өрнүүлнэ, гаднаас зээл тусламж, хөрөнгө оруулалт цутгана гэж хөөрч хөөрчихөөд эцэст нь шалдан гуя л үлдэж хоцров. Ер нь улс төрчдөөс ам асуух зүйл их бий. “Алаагүй баавгайн арьсыг хуваах” гээд үзээд байдаг энэ улс төрчид Оюу толгойгоос олох ашиг хэр байх ёстой юм, хэдийг хүнд өгч, хэдийг өөртөө авч өвөртлөхөв, гадагш нь яаж зөөвөрлөхөв, бүдүүн, нарийн царигтай төмөр зам гэж эрүү амнаасаа таталдсаар байтал гадны хөрөнгө оруулагчдаас мөн л амаа асуулгав.  

Оюу толгойн үндсэн хөрөнгө оруулагч Рио Тинто компани эцэст нь Монгол улсын дэд бүтцийн сул хөгжил хөрөнгө оруулалтыг сааруулж байна гэж мэдэгдэхэд хүрлээ. Монголын засгийн газар гадны хөрөнгө оруулалт татахын тулд дэд бүтцээ хөгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрт анхаарал хандуулахгүй байгааг  “Rio Tinto Copper and Coal” компанийн гүйцэтгэх захирал Жан-Себастьян Жак олоод харчихаж, золиг чинь.

Тэгээд л, Монгол бол маш их ашигт малтмалын нөөцтэй эх газрын гүн дэх улс. Гэвч зам тээврийн дэд бүтэц хөгжөөгүй нөхцөлд энэ их  баялаг хөндөгдөхгүй үлдэнэ. Энэ нөхцөл байдлын улмаас гадаад зах зээлд өндөр үнэлэгдэх алт, зэс, нүүрс гаргах томоохон төслүүдийг хэрэгжүүлэх боломжгүй байна гэж олон улсын тавцанд хов зөөж гүйгээд байгаа аж. 

Тиймээс Монгол улсын засгийн газар одоо Хятадын санаачилгаар төмөр замын шинэ төслүүд хэрэгжүүлэхээр Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк болон бусад хөрөнгө оруулагчдын дэмжлэг авч, бүс нутгийн худалдаа эргэлтийн хөгжилд оруулна гэж ам гараад байгаа юм байна. 

“Төмөр замын дэд бүцийг хөгжүүлэх төсөл хөтөлбөрүүд бидний ашига сонирхлын нэг хэсэг учраас бид Монголын төмөр замын нөхцөл байдал, шинэ шийдвэр, хөтөлбөрийг маш анхааралтай ажиглаж байна" гэж Жак «Rеuters» агентлагт ярилцлага өгөхдөө тэмдэглэжээ. Тэрээр тэрчлэн Тавантолгойн цахилгаан станцын төслийн явцыг анхааралтай ажиглаж, Хятадаас импортоор өндөр үнэтэй авч болох эрчим хүчийг орлуулах нөхцөл боломж хайж байгаагаа мэдэгдсэн байна. 

Гадны хэвлэл мэдээллүүд Монгол улсын экспортын үндсэн түүхий эд болсон зэс, нүүрсний үнэ унаж, гадаадын хөрөнгө оруулалт багасч, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш суларсан явдал эдийн засгийн хямралд хөтөллөө гэж үзэж байгаа аж. Монголчуудын өнөөгийн энэ хямрал хаанаас эхтэй, улс төрчид, удирдлагууд үүнд ямар буруутай байсныг тэд сайн мэдэхгүй хойно ингэж үзэхээс өөр яахав чааваас хөөрхий. 

Энэ хүнд бэрх цаг үед Монголд гаднаас ганц даацтай хөрөнгө оруулж байгаа нь Рио Тинто болж байгаа учир манай барьцгүй улс төрчдөөс болж гарз хохирол үзчихгүйн төлөө тэдний үйл хөдлөл бүрийг сэтгэл эмзэглэнгүй харж суугаа нь лав. Оюу Толгойн ордыг өргөжүүлэхэд тэд сүүлд таван тэрбум долларын хөрөнгө оруулчихсан улс юм хойно аргагүй л дээ. 

Харин Жан-Себастьян Жак Монголоос эргэж гэртээ хариад ойрын таван жилийн дотор алт, зэсийн ордынхоо үндсэн нөөцөд хүрнэ. Ингээд «75 жилийн турш ухаад уудлаад байх нөөцтэй болно гэсэн үг» гэж Рио Тинто компанийн захирлуудын зөвлөлийн хурал дээр хэлжээ. Мань хүний тооцоолж байгаагаар Монголд гадаадын хөрөнгө оруулалт цутгах ганц цорго нь Оюу Толгой бөгөөд “Хэрвээ Оюу Толгой таг зогсвол, гадаадын хөрөнгө оруулалт цаашдаа өсөхгүй" гэж хэлсэн байна. Тэгэхээр Жак хэмээх энэ эр Монголын эдийн засгийн түлхүүрийг гартаа атгасан эрхэм болжээ гэсэн үг. Тэгээд ч их хөрөнгөн дээр эзэн суусан хүн шиг ирэх жил уурхайд хэр хэмжээний хөрөнгө зарцуулахаа хэлэх боломжгүй, ирэх жилийн төсөв арваннэгдүгээр сард юм уу, арванхоёрдугаар сард батлагддаг хэмээн өгүүлж, “Бид хэр богино хугацаанд газрын гүн дэх уурхайгаа байгуулж чадна, тэр хэрээр уурхай ашгаа Монголын засгийн газар болон Рио Тинтод хурдан өгөх болно” гэж Ройтерс агенлагийн сурвалжлагчид ярьсан байна. Мөн тэрээр, Оюу толгойн хэлэлцээрийн талаар зарим хүмүүс хэдэн жилийн дараа дурсамжаа бичиж мэдэх юм. Оюу толгойгоос авсан сургамж, шийдвэрлэх хүчин зүйл бол талуудын ойлголцол  байсан. Би 25 удаа Монголд ирж буцсан. Энэ хугацаанд бүх цаг заваа ойлголцолд зарцуулсан гэж өгүүлсэн аж. 

Ийм л байна, улс орны удирдлагууд, улс төрчид тэр чигээрээ ингэж хүний аманд багтана гэдэг. 

Монгол түмний ганц найдлага тавьж буй Оюу толгойн ордын хяналтын багцны 66 хувийг  одоо Рио Тинто компанийн хамтрагч уулын баяжуулах үйлдвэрлэлийн Turquoise Hill Resources компани эзэмшиж байгаа бол үлдсэн 34 хувь нь Монгол улсын засгийн газарт оногдож байгаа билээ. 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (5.46.223.245) 2016-10-17 21:05
      • 0
      • 0

      Hamag baylagaa ogood deer ni bas boloogui ee tomor zamiig ni tavij ogno. "Tsalin tetgeveriig ni has mongo garguul, tatvariig ni nem mongo garguul, haanaas l garganav garga, tomor zam tavij og! Ehner altan shaahai hudaldaj avah huseltei!" Jack the lad.

      Хариулах

    • Зочин

      (202.179.23.113) 2016-10-14 22:35
      • 0
      • 0

      Авилгач түшмэдүүдийг ашиглан Монголыг монголын хуулиар нь өөрийг нь өөрөөр нь баглаж боочихоод асар их ашиг авах боломжтой болсон. ХЭдэн жилийн дараа Рио өөрийнхөө хувьцааг хужаа нарт зарчихаад алга болнодоо. Төмөр зам тавихаар хэдхэн жилийн дотор бүх нөөцийг аваад, оронд нь бас хятад цэрэг хөрөнгө оруулагчдийнхаа эрх ашгийг хамгаална гээд Монголд ороод ирнээ.

      Хариулах