ХААН Банк сангаас Нийслэлийн Өргөө амаржих газарт ургийн монитор бэлэглэлээ

Twitter Print
2016 оны 10-р сар 14-нд 12:13 цагт
Мэдээний зураг,

Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч ХААН Банкнаас ХААН Банк сангаараа дамжуулан улс орны ирээдүй, хүн ардын амьдралд тустай олон төсөл хөтөлбөрийг санаачлан, санхүүжүүлж ажилласаар ирсэн билээ.

Энэ удаад Монгол улсын ууган төрөх эмнэлэг болох Нийслэлийн Өргөө амаржих газарт ургийн монитор бэлэглэлээ. Нийслэлийн Өргөө амаржих газарт өнгөрсөн онд 16,000 мянган эх эсэн мэнд амаржиж өрх гэрт гэрэл гэгээ, баяр баясал нэмээд байна.

Энэхүү ургийн монитор нь ургийн зүрхний цохилтыг хянаж, бүтэлтийг эрт оношлох энгийн ажиллагаатай төхөөрөмж бөгөөд уг төхөөрөмжийн тусламжтайгаар ургийн зүрхний цохилтын өөрчлөлтийг эрт илрүүлж, эмчлэх шаардлагатай тохиолдолд төрөлтийн товыг өөрчлөн эх хүүхдийн эсэн мэнд амаржих нөхцөлийг бүрдүүлдэг. 

Орчин үеийн техник технологийн эрин зуунд Монголын үрс эндэлгүй эсэн мэнд мэндэлж, өглөө бүрийг эх орон минь шинэ нялхасын дуугаар угтаж, ирээдүйн төлөө эрдэм мэдлэгээ дайчлан ажилладаг эмч мэргэжилтнүүдийн гэгээн үйлс өөдлөн батжих болтугай.

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.