Бие өвдсөн үед бүтэн нойртой хоноход туслах 9 байрлал

Twitter Print
2019 оны 04-р сар 18-нд 18:31 цагт
Мэдээний зураг,

Хүн унтаж байхдаа өсөж торниж, эрүүлжиж, эрч хүчээ нөхөж авч байдаг. Харин яг сайхан унтах гэтэл энд тэнд өвдөж зовиурлан, хүндхэн байдалд оруулах нь элбэг. Бид ийн тохиолдолд хэрхэн тайван, тухтай унтах талаар мэдлэг ойлголт байхгүй тул шууд л эм руу дайрч биеэ хордуулж байдаг. 

Иймд өнөөдөр та бүхэнд өвчин намдааж, тайван унтуулах байрлалуудыг танилцуулахаар бэлтгэлээ.

Нурууны өвдөлт

Нуруу тань өвдөн, зовиурлаж төвөгтэй байвал та дээш харж хэвтэн, өвдгөн доороо дэр хийгээрэй. Мөн нуруун доороо жижгэвтэр даавуу зэргийг хийж, хэвтэнэ. Ингэснээр өвчин тань намдаж, таатай байдал үүсэх юм.

Мөрний өвдөлт

Мөр тань хөндүүрлээд хөдлөхөд бэрх унтахад төвөгтэй байвал доор дурдах аргыг туршаад үзээрэй. Ингэхдээ хажуу талаараа харж, хэвтээд цээжиндээ дэрээ тэвэрч, өвдгөн доороо томхон дэр тавьж өгөх аж. Энэ нь таны мөр, хүзүүний өвдөлтийг намдааж, амар тайван унтахад тусладаг.

Хамар битүүрэх

Хамар битүүрч, харшил хөдөлсөн тохиолдолд тайван амгалан унтана гэдэг бараг боломжгүй зүйл юм. Харин эмч нар ийн тохиолдолд дэрээ давхарлан, толгой хэсгээ өндөрт өргөж унтахыг зөвлөж байна.

Толгой өвдөх

Эгц дээш харж унтах нь толгойн өвдөлтийг намдааж байдаг бол хажуу тийш харж унтах эсрэгээрээ улам ихээр өвтгөж орхидог аж. Магадгүй та унтаж байхдаа толгойгоо хоёр тийш эргүүлэн, өвтгөж мэдэх тул хоёр талдаа жижгэвтэр дэр тавьж өгөөд дээш харан тухтай унтаарай.

Сарын тэмдгийн өвдөлт

Эмэгтэй хүн бүрийн хувьд сарын тэмдгийн өвдөлт маш их төвөг удаж, тухтай амруулдаггүй билээ. Харин ихэнх бүсгүйчүүд сарын тэмдгээ ирсэн үед хажуу тийш харан унтдаг бөгөөд энэ нь илүү их өвдөлт мэдрүүлдэг гэдгийг мэддэггүй юм. Та эгц дээш харан өвдөг доороо том дэр тавьж өгвөл өвдөлт зовиур нь багасаж, тухтай сайхан амрах боломжыг гаргаж өгөх байна.

Цусны даралт ихсэх

Хэрэв цусны даралт тань ихсээд байвал доошоо харж хэвтвэл тухтай амрах, унтах боломжтой аж. Ингэхдээ нүүрээ дэрэндээ нааж, уртаар амьсгаагаа авч, гаргах хэрэгтэй юм.

Ходоод өвдөх

Ходоод өвдсөн тохиолдолд унтаж амарна гэдэг бүтэшгүй зүйл мэт байдаг билээ. Үе үе базалж, дуг нойрноос дугдчин сэрээж зовоож орхидог шүү дээ. Харин та энэ үед зүүн тийш харан, өвдөг доогуураа томхон дэр хийж хэвтвэл үр дүн сайтайн дээр өвдөлт намддаг байна.

Хүзүү өвдөх

Яг сайхан унтах гэтэл хүзүү тань хөшиж, өвдөн хүндхэн байдал үүссэн үү? Тэгвэл та дээш харж хэвтэн, хүзүүн дороо алчуур ороож хийхэд л хангалттай аж. Мөн та ороосон алчуураа дэрэн дээрээ тавьж унтах ёстой байна шүү.

Зүрх өвдөх

Зүрх тань өвдөж, түргэн цохилж эхэлвэл та зүгээр л зүүн тал руугаа харж хэвтээд гараа эгц доош чиглүүлээрэй. Энэ нь зүрхний үйл ажиллагааг хэвийн байдалд шилжүүлж, амар тайван, тухтай унтах нөхцлийг бүрдүүлж байдаг аж.

Эх сурвалж: brightside me

Д.Золзаяа, mongolcom.mn

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.