Вангагийн хойд дүр Америк удахгүй аймшигт халдлагад өртөхийг зөгнөв

Twitter Print
2016 оны 10-р сар 13-нд 16:13 цагт
Мэдээний зураг,

Болгарын алдартай зөнч Вангагийн хойд дүр тодорчээ. Зөнч нас эцэслэхээсээ өмнө эргэж төрөхөө зөгнөж байсан бөгөөд “би явсан ч явахгүй, бурхны гайхамшигтай бэлэг заавал ч үгүй дахин ирэх болно” гэж хэлж байжээ. Харин тэр бэлэг нь одоо ирсэн бололтой, Каедеэ Убер хэмээх франц охин нөгөө ертөнцтэй харилцаж, ирээдүйг хардаг болсон бөгөөд хэдэн жилийн өмнө аугаа их Вангагийн цорын ганц залгамжлагч гэж түүнийг адисласан байна. 

Далд ертөнцийг судлаачдын хүрээнд Вангагийн сүнс энэ бяцхан охины биед амилж, Болгарын зөнчийн  билгийн мэлмийдээ харж, мэдэрч байсан бүхнийг охин мэдэрдэг гэж ярьдаг байна. 

Гэтэл аравдугаар сарын 2-нд Каеде Убер дэлхий дахиныг цочирдуулам аймшигт зөн хэлжээ. Тэрээр, “Өвчин зовлон болоод дайнд хязгаар байхгүй" гэж мэдэгдэж, анагаах ямар ч арга олдохгүй аймшигт өвчин Хонконгоос дэлгэрч, Зүүн өмнөд Азийг эзлээд зогсохгүй дэлхий дахинд тарна гэсэн байна.

Тэрчлэн 2088 онд бас дахин нэг өвчний нян илрэх бөгөөд хүний амийг хоромхон зуур авч одох уг өвчин дэлхийн хүн амыг  үлэмж цөөрүүлнэ. Энэ өвчнөөс ямар ч эм бэлдмэл хүн төрөлхтөнг аварч чадахгүй. Харин бүтэн гурван зуун жилийн дараа л 3404 онд өвчнийг дарах “ерөндөг” гаргаж авч чадна гэж охин зөгнөсөн аж. 

Бяцхан охины нөгөө ертөнцтэй харьцаж олсон олон зөгнөлүүд дундаас АНУ-ыг нөмрөх олон гай зовлон байгаа бөгөөд энэ оны эцэс гэхэд тэнд маш олон хүний аминд хүрэх аймшигтай халдлага гарна гэж Убер мэдэгдсэн байна. “Маш олон хүн амь үрэгдэнэ. Маш их цус асгарна. Арабууд үхэл авчрах болно" гэж охин хэлсэн бол сүүлийн үед тэрээр Ойрхи Дорнодоос ирсэн дүрвэгсдээс маш их айдаг болсныг ээж нь дуулгажээ. 

Энэ бяцхан зөнч тэрчлэн АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй Хиллари Клинтоны хувь тавиланг зөгнөж, түүнийг маш их сэтгэл санааны дарамттай байгаагийн дээр бүхий л өвчний үүр болсон учир их зовж байгаа, гэхдээ «энэ эмэгтэйн эмч нь байнга дэргэд нь байдаг учир бие нь гайгүй» байна.  Тэрээр Трампыг ямар ч байсан орхиж, ерөнхийлөгчийн сонгуульд ялна гэж хэлжээ. 

Оросын НТВ телевиз франц охиныг урьж, ярилцлага авах гэж маш их хөдөлмөр зүтгэл гаргасны эцэст зорьсондоо хүрч  ОХУ-д аваачиж чаджээ. Охины эцэг эх охиных нь тухай элдэв мэдээлэл гарахаас эмээдэг тул хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлтэй харилцахаас зайлсхийдэг байна. 

Тэд олонд танигдсан нэр алдартай байхыг огт хүсдэггүй, аврал эрсэн сүсэгтэн олны хөлд дарагдахаас айдаг учир Францын сэтгүүлчид тэднээс ямагт татгалзсан хариу авдаг аж. Харин Оросын сэтгүүлчид удаан хугацааны турш ятгаж, ярьж хөөрсөөр бусад телевизийн суваг, тэр тусмаа Францын телевизээр гаргахгүй гэсэн болзолтойгоор ток-шоунд оролцуулах зөвшөөрөл авч чаджээ. 

Каедэ Убер болон Ванга нарыг дан ганц далдыг харах увидас нэгтгэдэггүй байна. Франц охин бага насандаа мөн генетикийн эдгэршгүй хүнд өвчин туссан учир богино хугацаанд хараа нь муудаж байгаагийн дээр биеийн болон сэтгэхүй хөгжлөөр ч үеийнхнээсээ хоцорсон аж. Тиймээс Ванга болон Каедэ хөдөлгөөний  хувьд адилхан хязгаарлагдмал хэрнээ учир битүүлэг асар их эрч хүч гаргадаг байна. 

НТВ телевизийнхэн охиныг гэр бүлтэй нь хамт нисэх онгоцны буудалд угтан авч, зочид буудалд хүргэж өгөх замд гэнэт тэрээр дээд талын орон дээр нь сайхан унтана гэж хэлэхэд ердийн дан ортой өрөө захиалсан байсан ажилтнууд гайхаад өнгөрч. Харин зочид буудал хүрэлцэн ирэхэд нь тэдний захиалсан өрөө засвартай байгааг мэдэгдэж, давхар ортой өөр тансаг өрөөнд орохыг санал болгосон байна. 

Телевизийн нэвтрүүлэгт франц охин мөн олныг гайхашруулсан олон зүйл үзүүлсэн бөгөөд Оросын ерөнхийлөгч, ерөнхий сайд, Ванга болон өөрийх нь гэрэл зургийг хийсэн долоон дугтуйг бүгдийг алдалгүй хэн нь хэн болохыг маш тодорхой хэлж байсны дээр зургаан жилийн дараа юу тохиох, дэлхий дахиныг хэн удирдах,  ус алтнаас илүү үнэлэгдэх цаг ирэх зэрэг хүний ой ухаанд орохооргүй хачин зөгнөлүүд цувуулж өгчээ. 

Каедэ Убер зөн билэгээр зогсохгүй гар хүрсэн төдий өвчин эмчлэх увидастай, өдөр тутам өөр ертөцийн юмс үзэгдэлтэй харилцдаг бөгөөд шөнийн цагаар түүнд байнга нас барсан хүмүүсийн дуу хоолой сонсогдож, дүр төрх нь харагддаг бол гэнэт транст орохдоо Вангагийн адил толгойгоороо хойш савж, хүзүүгээр нь татдаг байна. Тэрээр Вангаг нас барснаас хойш долоон жилийн дараа мэндэлсэн бол долоон настайдаа өөрийн зөгнөсөн ёсоор төрсөн эцгээ алдаж байжээ. 

1994 оны аравдугаар сарын 14-нд Ванга Гэгээн Петка сүм хийдээ ёслон нээснийхээ орой ойр дотныхондоо хорвоод төрсний хэрэг бүтлээ, миний явах цаг болсон гэж хэлээд амьсгал хураасан бол түүний зөгнөл ёсоор долоон жилийн дараа мэндэлсэн түүний хойд дүр өнөөдөр 15 нас хүрч байна.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.