2.5 саяас дээш орлоготой бол 25 хувийн татвар төлнө

Twitter Print
2016 оны 10-р сар 13-нд 09:29 цагт
Мэдээний зураг,

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, 2.5 сая төгрөгөөс дээш цалинтай иргэд сардаа шаталсан байдлаар 25 хувийн татвар төлөх шийдвэрийг гаргасан. Жилийн 30 сая төгрөгөөс дээш хэмжээний орлоготой иргэдэд 25 хувийн татвар нэмж ноогдуулна гэсэн юм. Ингэхдээ тэдний сарын цалин 2.5 саяас их бол энэ хэмжээнээс дээших цалинд 25 хувийн ХХОАТ ногдуулна. Тэгэхээр 4 сая төгрөгийн цалин авдаг иргэн 2.5 сая хүртэлх цалиндаа 10 хувь, үлдсэн 1.5 сая төгрөгтөө 25 хувийн татварын тус тус төлнө. 

Харин УИХ-ын чуулган дээр энэ асуудлаар санал шүүмжлэлээ хэлсэн УИХ-ын гишүүд дотроос нэлээн бодитой дүгнэлт хэлсэн нь Ө.Энхтүвшин гишүүн юм. Тэрбээр “өөрсдийнхөө амьдралыг төрийн гар харалгүй аваад явчихъя гэсэн хүмүүс 2,5 сая төгрөгөөс дээш цалин авдаг хүмүүс байна.

Уул уурхайн салбарынхан, инженерүүд, менежерүүд байна. Бид чинээлэг дундаж давхаргыг бэхжүүлэхийн төлөө явна гэсэн нам байж тийшээ дөнгөж хөл тавих гэж байгаа хэсэг рүүгээ довтолж, татвар авна, бүгдээрээ адилхан ядуу байна гэсэн хандлага гаргаад байна. Энэ буруу. Төгрөг цаас болоод байна. Доллартай харьцуулах юм бол бүр жаахан болно. Юмны үнэ өсөөд байдаг. Тэгээд ч энэ хүмүүс чинь ядарсан хэсгээ авч явдаг хүмүүс байгаа” гэсэн юм.

Одоогийн хуулиар иргэд 10 хувийн ХХОАТ төлдөг. “Кэй Пи Эм Жи” олон улсын аудитын байгууллагаас гаргасан, 2016 оны судалгаагаар хувь хүний орлогод ногдуулдаг татварын хувь

  • Азийн орнуудaд дунджаар 28 хувь,

  • Европын холбоонд 39 хувь,

  • OECD–ийн улсуудын (Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага) дундаж 42, дэлхийн дундаж 33 хувьтай аж.

МҮХАҮТ болон уул уурхай, геологийн салбарт ажиллагсад энэ шийдвэрийг хүчтэй эсэргүүцсэн. Оюуны болон биеийн хүчний ажил хийдэг, хүнд нөхцөлд ажилладаг иргэд л ийм цалин авдаг гэсэн юм. Гэвч МАН-ын бүлэг саналыг өөрчлөлгүй хэвээр үлдээж, энэ жишиг дэлхийн бусад улсуудад ч бий. Бид бүх иргэдээс энэ татварыг авахгүй. Зөвхөн өндөр орлоготой буюу 2.5 саяаас дээш төгрөгийн цалинтай иргэдээс авна гэв.  

Ингэснээр 2017 онд төсвийн орлого 60.1 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ гэж үзэж байгаа юм. Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр 2016 оны нэгдүгээр улирлын байдлаар нэг ажиллагчид ногдох сарын дундаж цалин 871.4 мянган төгрөг.

Манай улсад ажил эрхэлдэг хүмүүсийн 1.6 хувь нь 2.5 сая төгрөгөөс дээш орлоготой буюу 25 хувийн татварын шатлалд хамрагдах юм байна.

Д.Энхтүвшин 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Очироо

      (202.21.106.113) 2016-10-13 23:11
      • 0
      • 1

      Ард түмэндээ орон сууцны долларын зээл олгодог манайхаас өөр тэнэг улс орон байхгүй.Ингэж байхаар төгрөг цаас болохгүй яаадаг юм.Хамгийн түрүүнд долларын зээл өгч байгаа банкуудыг хариуцлага тооцож цэглэх хэрэгтэй.Гаргасан хууль хэрэгжихгүй бна Хуулийг шоу гэж ярьдаг болсон банкнийхан.

      Хариулах

    • зочин

      (202.179.29.170) 2016-10-13 15:42
      • 0
      • 0

      Монгол хүний амьдрал дээшилж болохгүй, Бүгдийг жигдхэн ядуу байлгах гэсэн АРДЫН НАМЫН бодлого.

      Хариулах

    • zochin

      (103.229.120.4) 2016-10-13 12:56
      • 1
      • 1

      bitgii hutsaad bai nowshoo. 2.5 saya tug gedeg chin baga mungu zeelee. hool undaa huuhduudiinhee tulburiig yaya gej baihad. zeelend 800, bairandaa 150, hoolondoo 600-800 huuhduudiin huwtsas hunur,hoolnii mungu geed zunduu olon zarlaga bna. ajil deeree hool awch idne unaanii mungu geed olon yum bna. iim tsalintai hunii ar geriig 1 ni awch yawdag yum za. tegee 2 hund huwaagaad uzel dee hed bolj bna.

      Хариулах

    • Зочин

      (202.131.230.130) 2016-10-13 11:24
      • 2
      • 0

      Ннадхыг цуцалчихаа биз дээ. Битгий худлаа хандалтаа нэмэхгээд ядаад байл даа

      Хариулах

    • Зочин

      (27.123.214.118) 2016-10-13 11:01
      • 1
      • 0

      Ataarhuu 2 ats ve

      Хариулах

    • Зочин

      (103.229.123.188) 2016-10-13 10:55
      • 1
      • 0

      Маш зөв "Төр буй дор татвар буй" гэж эзэн богд айлдсан

      Хариулах

    • Зочин

      (103.10.20.34) 2016-10-13 10:39
      • 1
      • 0

      Монголд ажиилаж буй гадаадынханас илүү татвар авна.Илүү орлоготой хүнээс илүү татвар авах зөв тогтолцоо руу явж байгаа

      Хариулах