Хүйтний улиралд өрөө тасалгааг агааржуулж байх нь чухал

Twitter Print
2016 оны 10-р сар 12-нд 17:18 цагт
Мэдээний зураг,

Налгар намрын өдрүүд сураггүй алдрав. Орой, өглөөдөө хүйт дааж, ус зайрмагтан хонох энэ өдрүүдэд бид хурдан гэртээ харьж, халуун хоол идэж бүлээцэхийн түүс болно. Харин гэртээ орж ирэхэд дулаан алдахаас эмээж, хамаг цонх цонжоо хааж битүүлсэн бүгчим агаар угтана. Гэтэл хүний бие организмд бас халуун дулааны зэрэгцээ сэрүүн тунгалаг агаар хэрэгтэй байдаг билээ. Амьсгалсныхаа тоогоор бид орчныхоо бүх агаарыг шатаачихдаг учраас тэр. Эрүүл ахуйн эмч нарын анхааруулдгаар тэр байтугай бидний амьсгал тасалгаанд радио идэвхит радон хэмээх хий хуримтлуудаг тул энэ хий хүний эрүүл мэндэд маш муу нөлөөтэй байдаг аж. Тиймээс гэртээ агаар салхи оруулж байх хэрэгтэй боловч олонхи хүн буруу “салхилуулдаг” тул дараах зөвлөгөөг хүргэж байна.     

• Өрөө тасалгааны салхивчаа өчүүхэн төдийн нээж, өдөржин орхих хэрэггүй. Ингээд ямар ч ашиггүй байдгийн учир нь агаарын урсгал ер байдаггүйд юм. 

• Өрөө тасалгааг тиймээс өдөрт нэг удаа сайн салхилуулах хэрэгтэй. Ингэхдээ цонх салхивчаа хэсэг хугацаанд бүтэн онгойлгож, сэрүү татаад ирэнгүүт нь хаа. 

 • Харин унтлагын өрөөний салхивчийг унтахынхаа өмнө нээж байвал тайван амгалан бөх нойрсох болно. Энэ мэтээр өрөө тасалгааг зөв зохистой агааржуулж байвал хүйтний улиралд бие организм хямрахаас сэргийлэх болно!

Эх сурвалж: Mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Jonalyn

      (188.143.232.32) 2016-12-21 10:33
      • 0
      • 0

      Aj i za mną chodzą te ciasteczka, ale ja na alkoholach znam się tyle co na medycynie :D, więc jestem pewna, że zamiast kiaeshwrcssr kupiłabym nie wiadomo co. :D Nawet nie wiem, czy w PL normalnie, czy trudno dostępne. Pewnie przyjdzie mi tylko się na Wasze ciasteczka popatrzeć. A jest na co. :)

      Хариулах