
БШУЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга асан Б.Насанбаяр Мүүний шашинтай нэр холбогдож олны анхааралд өртсөн билээ. Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сард ажлаа хүлээлгэж өгөх тухай мэдээлэл хийж, өргөдлөө өгсөн гэдэг. Тэгвэл албан тушаалаа хүлээлгэж өгсөн ч дараагийнхаа албан тушаалд томилогджээ.
Тодруулбал, түүнийг МУБИС-ын Боловсрол судлалын сургуулийн Зайны сургалтын төвийн эрхлэгчээр томилж, есдүгээр сарын 8-ны өдрөөс ажиллаж эхэлжээ. Энэ талаар Мүүнтэй тэмцэгч Э.Цэрэн олон нийтэд дэлгэж, "Ард нийтээрээ эсэргүүцэхийг миний бие уриалж байна" хэмээн уриаллаа.
Г.Ганаа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.