Дэлхийн хамгийн өндөр боловсролтой 11 орон

Twitter Print
2019 оны 05-р сар 20-нд 17:20 цагт
Мэдээний зураг,

Ашгийн бус The World Economic Forum буюу Дэлхийн эдийн засгийн форум хэмээх байгууллага Дэлхийн өрсөлдөх чадварын тайландаа дэлхийн хамгийн боловсрол өндөртэй орнуудыг жагсаажээ.  Ингэхдээ олон чухал үзүүлэлтийг иш үндэс болгосон байна. Нийт хүн амын ерөнхий боловсролд хамрагдсан байдлаас өгсүүлээд их дээд сургуульд дэвшин суралцсан байдал зэрэг нарийвчилсан үзүүлэлт тус бүрд 1-7 хүртэл оноо өгөх замаар жагсаасан аж.  

Мөн тухайн орны эдийн засгийн гол хөдөлгөгч хүч амжилттай бизнес эрхэлж байгаа хүмүүсээс таван асуултанд хариу авч харгалзан үзсэн байна.  Үүнд жишээ нь, "Танай орны боловсролын систем эдийн засгийн өрсөлдөх чадварын шалгуурт аль хэр нийцдэг вэ?" гэсэн асуулт оржээ. 

Энэ жагсаалтыг гаргахад Европын орнууд хамгийн дээд оноонуудыг авч байсан ч нэгдүгээрт бичигдээгүй. Дашрамд дурдахад Скандинавийн хойгийн орнууд нийгмийн сайн сайханд зориулж асар их мөнгө төсөвлөдөг тул ба чамгүй өндөр оноог авсан байна. Ингээд жагсаалтыг тэргүүлсэн 11 орныг хойноос нь эхэлж жагсаавал: 

11. Исланд

Related image

Исланд хэмээн Хойт туйлын энэ жижигхэн орон ердөө 330,000 хүнтэй. Дэлхийн индексээр дээгүүр эрэмблэгдэж байгаа ч Хойт туйлын орнуудын дунд боловсролын салбарт хамгийн бага мөнгө зарцуулдаг орон. 

10. Шинэ Зеланд

Related image

Шинэ Зеланд улс боловсролынхоо чанар, төвшингөөр дэлхийд байнга дээгүүр эрэмбэлэгддэг. Тус орны боловсролын яам байнга л шинэ арга нэвтрүүлж байдаг онцлогтой. Өнгөрөгс 9 сард л гэхэд Шинэ Зеландын Засгийн газар цахим алсын зайн сургалт нэвтрүүлсэн бөгөөд долоо хоногийн тодорхой өдрүүдэд оюутнууд сургууль дээрээ ирэх шаардлагагүй, шууд гэрээсээ холбогдон хичээлээ авах боломжтой болжээ. 

9. Aвстрали

Image result for australia

Оноо: 5.9

Австралийн боловсролын систем дэлхийд тогтмол дээгүүрт тооцогддог. Насанд хүрсэн иргэдийн 43 хувь нь дээд боловсрол эзэмшсэн байдаг бөгөөд энэ үзүүлэлтээр Канад, Япон, Израйль, Их Британи болон АНУ-ын дараа орж байна. 

8. АНУ

Image result for usa

Оноо: 5.9

Насанд хүрэгсдийн 43 хувь нь дээд боловсролтой. Америкийн боловсрол дэлхийд дээгүүр үнэлэгддэг. 

7. Норвеги

Related image

Оноо: 5.9

Норвег улс өндөр татвар авч түүгээрээ боловсролын салбартаа харамгүй хөрөнгө оруулалт хийдэг. Жилд дундажаар 14,000 ам.долларыг ерөнхий боловсролын сургуулийн нэг хүүхдэд зарцуулдаг. 

6. Дани

Image result for denmark

Оноо: 5.9

Дани бол баялгийнхаа нэлээн том хувийг боловсролд зарцуулдаг орон. 2008-2010 оны дэлхийг нөмөрсөн их хямралын үеэр ч боловсолд зарцуулах төсвөө байнга нэмсээр ирсэн байдаг. 

5. Бельги

Related image

Оноо: 6.0

Бельги улсад дээд боловсрол эзэмшихэд зориулж мөнгө өгдөг цорын ганц орон. Ямар ч шатны боловсролтой байсан ажилгүйдлийн хувь Европын дундажаас бага байдаг. 

Энэ оронд багш нарын цалин өндөрт тооцогддог. Учир нь багшийн цалин дундажаар жилд 74,000 ам. доллар байдаг. Европын хэмжээгээр багшийн дундаж цалин 52,000 ам.доллар.  

4. Щвейцарь

Image result for switzerland

Щвейцарийн 25-64 насны хүмүүсийн 86 хувь нь бүрэн дунд сургууль буюу ахлах сургууль төгссөн байдаг. Щвейцарь улс боловсролынхоо салбарт асар их хөрөнгө зарцуулдаг. Жилд нэг сурагчид зарцуулах Европын орнуудын дундаж 9,500 ам.доллар байдаг бол энэ орон нэг сурагчид жилд 16,000 ам.доллар зарцуулдаг. 

3. Голланд

Image result for holland

Голланд улс боловсролынхоо олон салбарын үзүүлэлтээр дэлхийд тэргүүлдэг. 25-64 насны хүмүүсийн гуравны нэг нь их сургуулийн дипломтой. Европын орнуудын дундаж 24 хувь байдаг. 

2. Финланд

Image result for finland

Финландын боловсролын систем дэлхийд тэргүүлэх байр сууриа олон жил хадгалж байгаа. Дунд сургуулийн багш нарыг өөрийн орны хамгийн шилдэг их дээд сургуулийн топ 10 хувиас сонгодог бөгөөд хамгийн багадаа боловсролын магистр зэрэгтэй байх шаардлага тавьдаг. Өндөр цалинтайд тооцогддог.  

1. Сингапур

Related image

Сингапурын боловсролын систем дэлхийд байнга өндөр үнэлэгдсээр ирсэн. Үүний зэрэгцээ "даралтаар чанагч" (pressure cook) гэж хошиноор нэрлэгдсэн хатуу чанга дэглэм, ачаалал их шаарддагаараа алдартай. Математикийн болон байгалийн шинжлэх ухааны хичээлүүдийн чанар дэлхийд байнга нэгдүгээрт жагсдаг. 

Source: www.nordic.businessinsider.com

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.