Гурвалжин будааны үнэтэй 7 чанар

Twitter Print
2018 оны 01-р сар 04-нд 15:26 цагт
Мэдээний зураг,

1.Гурвалжин будаа /гречка, buckwheat/ нь махыг орлох үнэтэй бүтээгдэхүүнд тооцогддог бөгөөд түүнд уургийн амин хүчил агуулагддагаараа амьтны гаралтай бүтээгдэхүүнтэй төстэй гэгддэг.

2.Мөн цусанд дахь сахарын хэжээг тогтворжуулдаг ба гурвалжин будааг хэрэглэснээр цусан дахь сахарын түвшин аажимдаа нэмэгддэг байна.

3.Гурвалжин будаа нь фолийн хүчлээр баялаг юм. Фолийн хүчил нь цусны улаан эсийг үүсэх болон цус багадалт үүсэхээс урьдчилан сэргийлдэг ба жирэмсэн эхэд хамгаас хэрэгтэй амин дэм юм.

4.Цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүн бөгөөд генийн өөрчлөлтөнд ороогүй бүтээгдэхүүн гэхэд болно. Нитрат болон хортон шавж устгах хор түүнд агуулагддаггүй. Учир нь гурвалжин будааг тарьж ургуулахын тулд ямар ч химийн бодис, бордоо хэрэг болдоггүй, аяндаа ургадаг.

5.Түүний найрлаганд агуулагдах флавонидын тусламжтайгаар хорт хавдраас хамгаалж болдог. Өөрөөр хэлбэл гурвалжин будаа нь хорт хавдрын өсөлтийг дарангуйлдаг. Хорт хавдрын эсрэг шинж чанартайгаас гадна гурвалжин будааг хэрэглэвэл цусны бүлэн буюу тромбозоор өвдөх эрсдэлийг бууруулж, “муу” холестриноос судсыг цэвэршүүлж, зүрх судасны өвчний явцыг удаашруулдаг.

6.Гурвалжин будаа нь сэтгэг санааг сэргээнэ. Гурвалжин будааны зутан хийж идсэнээр таны сэтгэл санаа өөдрөг болж, тархи ажиллах чадвар харьцангуй сайжирч, эрч хүчийг мэдэрнэ.

7.Хоолны дэглэм барьж байгаа хүнд төгс тохирох хүнс. Гайхалтай нь гурвалжин будаанд агуулагдах эрдэс бодис, амин дэмийн хэмжээ дурын ямар ч үр тарианаас даруй 1.5-3 дахин өндөр байдаг аж. Энэ ашигтай бодис нь хүний биеийн бодисын солилцоог сайжруулж, жинг бууруулаад зогсохгүй биеэс илүүдэл шингэнийг гадагшлуулдаг гэж үздэг. Иймээс ч гурвалжин будааны дэглэм олон түмэнд алдартай байдаг.

Эх сурвалж: www.fithacker.ru

Орчуулсан: 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • ЗОЧИН

      (103.57.95.232) 2016-11-23 16:05
      • 0
      • 0

      ГУРВАЛЖИН БУДАА ЦУСАН ДАХЬ САХАРЫН ХЭМЖЭЭГ ААЖИМДАА ӨСГӨДАГ ГЭСЭН БАЙХ ЮМ. ЭСЭРГЭЭРЭЭ БИШ М УУ

      Хариулах

    • Зочин

      (103.229.120.80) 2016-11-22 08:26
      • 0
      • 0

      sahariig bagasgadag blgui de

      Хариулах

    • Зочин

      (202.72.245.70) 2016-10-10 22:13
      • 0
      • 0

      tsusand dahi sahariin hemjeeg ihesgene geheer muu gsen ug sahariin owchtei humuust

      Хариулах

    • Зочин

      (202.72.245.70) 2016-10-10 22:12
      • 0
      • 0

      tsusand dahi sahariin hemjeeg ihesgene geheer muu gsen ug sahariin owchtei humuust

      Хариулах

    • Зочин

      (202.72.245.70) 2016-10-10 22:12
      • 0
      • 0

      tsusand dahi sahariin hemjeeg ihesgene geheer muu gsen ug sahariin owchtei humuust

      Хариулах