Хятадын хүн ам хэт олширсныг нотлох 23 зураг

1970-аад оны сүүлээр Хятад улс "Нэг айл - Нэг хүүхэд" бодлогоо хэрэгжүүлж эхлэхэд хүн ам нь 1 тэрбум дөхөж байсан. Харин хүн амын хүйсийн харьцаа алдагдах болсноос, мөн хөгшин настай болсон үед нь харж хандах хүүхэдгүй настан олширсноос 2015 онд Хятад улс уг бодлогоо цуцалж, дагалдах хуулиудыг гаргаснаар хоёр хүүхэдтэй байж болох хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн билээ. 

Хосуудад хоёр хүүхэдтэй болохыг албан ёсоор зөвшөөрснөөр Хятадын хүн амын бодлогод нааштай өөрчлөлт гарч, хүн амын хүйсийн харьцаа тэгширнэ гэсэн хүлээлт байгаа нь мэдээж. Нэг хүүхдийн бодлого хэрэгжиж эхэлснээс хойшхи 35 жилийн хугацаанд Хятадын хүн ам 1 тэрбумаас 1.3 тэрбумд хүрсэн гээд бодохоор ойрын хэдэн жилд энэ тоо огцом нэмэгдэх нь ойлгомжтой болоод байна.

Reuters агентлагийн гэрэл зурагчны авсан доорх зургуудаас Хятадын хүн ам одоо ч дэндүү олон, тун ч нягтаршилтай амьдарч байгааг харж болох юм. 

Анхуй мужийн Хэбэй мужид 3 өдрийн турш үргэлжилдэг эрдмийн зэрэг горилох шалгалтанд оролцогчид шалгалт авах байрны хаалгаар орж байгаа нь. Энэ шалгалтанд бүртгүүлсэн хүний тоо 2013 онд хамгийн дээд рекорд тогтоосон буюу 1.8 сая хүн өргөдлөө гаргаж байжээ. 

Шанси мужийн Ючаны нэгэн ахлах сургуулийн гадаах талбайд дунд сургуулиа төгсөөд ахлах сургуульд үргэлжлүүлэн сурах хүсэлтэй хүүхдүүд элсэлтийн шалгалт өгч байна. 2015 онд гэхэд л зөвхөн энэ ахлах сургуульд элсэхийн тулд 1,700 гаруй сурагч шалгалт өгсөн нь сургуулийн анги танхимд багтаагүй тул ийнхүү гадаа задгай талбайд шалгалт авахад хүрчээ. 

Хубэй мужийн Уханы Их сургуулийн оюутны дотуур байрны гаднаас харахад...

Хүүхдээ эргэхээр ирсэн эцэг эхэд хоноглоход нь зориулж Ухань мужийн их сургууль спортынхоо нэг заалыг гаргаж өгчээ. 

Бээжин хотын метроны буудлын ойролцоох дугуйны зогсоолоос дугуйгаа авч буй эмэгтэй. 

Бээжин хотод ажил тарах цагаар метроны буудал руу орох шат.

Хэвэй мужийн галт тэрэгний буудлын хүлээлгийн танхим

Галт тэрэг ирэх шугам руу яваа зорчигчид 

БНХАУ байгуулагдсан өдрийг тохиолдуулан долоо хоног амардаг. Энэ долоо хоногийн эхний өдөр галт тэрэгний буудал дээр. Энэ баярын долоо хоногт 480 сая хүн хаа нэгтээ зорчдог гэж Хятадын Аялал жуулчлалын газраас мэдээлжээ.  

Бээжингийн Олон улсын нисэх онгоцны буудал дээр үйлчлүүлэгчдээ хүлээж буй таксинууд 

Коллежийн ахлах курсийн оюутнууд ажилд орохоор анкет бөглөхөөр дараалалд зогсож буй нь. 2014 Хюнан мужийн Женжоуд болсон хөдөлмөр зуучлалын үзэсгэлэнд 50,000 хүн оролцжээ. 

Ажил хайгчид ажлын байрны танилцуулгатай танилцаж байна.

Жансу мужийн Нанжин хотод цагдаагийн 1,000 гаруй алба хаагч сургалтанд зэрэг хамрагдаж байгаа нь.

Бээжингийн өглөөний ногооны зах дээр.

Хятадын Шинэ жилийг тэмдэглэж буй хүмүүс улаан дэнлүү, өнгө өнгийн дэвүүрээр чимэглэсэн гудамжаар Буддын хийдэд мөргөл үйлдэхээр явж байна. 

Лайонин мужийн Далиан дахь далайн эрэгт зуны аагим халуунаас зугтаж сэрүүцэхээр ирсэн хүмүүс 

Юнань мужийн Шишуан Баннад Дай үндэсний цөөнх Шинэ оноо тэмдэглэн усаар шүрших наадмаа хийж байна. 

Хятадын Шинэ жилийн тав дахь өдөр Ухань мужийн Буддын шашны хийдэд өргөл барьц шатааж өргөх гэсэн хүмүүсийн цуваа. Энэ өдөр Бурханд өргөл барьц өргөснөөр шинэ ондоо аз хийморь, ашиг орлогоор дүүрэн байна гэж бэлэгддэг байна.

Шанхай хотын үзэсгэлэнт Нанжин гудамж буюу худалдааны алдарт гудамж худалдан авагчдаар дүүрэн байна.

Эх сурвалж: www.nordic.businessinsider.com

Орчуулсан:

  • Мэдээний зураг,

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.