Apple цагийг оросууд хакердсан байж болзошгүй

Twitter Print
2016 оны 10-р сар 10-нд 14:07 цагт
Мэдээний зураг,

Засгийн газрын хуралдааны үеэр Apple маркийн цаг зүүж болохгүй гэдгийг Их Британийн сайд нарт хатуу анхааруулсан байна.

Учир нь уг цагийг Оросын нууц албаныхан хакердсан байж магадгүй гэж сэжиглэж байгаа тухай "Tелеграф" сонинд бичжээ.

Өмнөх Ерөнхий сайд Дэвид Камероны үед Хуульзүйн сайд Майкл Гоув нарын зэрэг танхимын зарим гишүүд  "ухаалаг цаг” зүүдэг байсан бол Тереза Мей-гийн засгийн газрын гишүүдэд ийм цаг зүүхийг шууд хориглосон аж. Энэ нь хакерууд уг цагийг нууцаар сонсох төхөөрөмж болгон ашиглаж болзошгүй гэнэ.

Түүгээр ч зогсохгүй, засгийн газрын хуралдааны үеэр ухаалаг гар утас хэрэглэхийг хориглосон байна.

Apple-ийн үйлдвэрлэсэн цагтай холбоотой хардлага төрүүлэхээр нэгэн явдал Майкл Гоувд тохиолдсон аж. 2014-2015 онд Консерватив намын парламент дахь бүлгийн даргаар ажиллаж байсан тэрбээр засгийн газрын нэгэн хуралдааны үеэр цахим шуудангаа шалгах гэж байгаад санаандгүйгээр өөр товчлуур дарахад Америкийн дуучин Бейонсегийн дууны бичлэг танхим дүүрэн эгшиглэж байжээ.

Эх сурвалж: telegraph.co.uk

Р.Этүгэн

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.