Ё.Лхагвасүрэн: Дээрэмдүүлсэн гэх их хэмжээний мөнгийг шалгана

Twitter Print
2016 оны 10-р сар 10-нд 14:21 цагт
Мэдээний зураг,

Цахим сүлжээгээр тараад байгаа хэсэг хүнийг хутгалж, гэмтээн эд хөрөнгө, 40 сая төгрөгийг нь дээрэмдсэн гэх мэдээллийн мөрөөр ЦЕГ-аас тодрууллаа. Дээрх хэрэгт холбоотой этгээдийг цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж байна.

Энэ хэргийн талаар ЦЕГ-ын ХМТ-ийн ахлах мэргэжилтэн Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад, "Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо буюу Нэгдүгээр эмнэлгийн ойролцоо өнгөрсөн шөнө 02.00 цагийн орчимд хүмүүс зодолдоод байна гэсэн тусламжийн дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн албан хаагчид очиход, тус хорооны нийтийн орон сууцны нэг давхарт байсан 10 залууд  иргэн А,Б нарын зургаан хүн буу тулган сүрдүүлж, залуусыг хутгалан 40 сая төгрөг болоод бусад эд зүйлсийг нь дээрэмдсэн хэрэг гарсан.

СБД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн байцаагчид болон ЭЦГ-ын хүчнийхэн шуурхай ажиллаж сэжигтэн А,Б нарыг газар дээр нь баривчилсан. Саатуулагдан шалгагдаж буй сэжигтэн А нь өмнө ял эдэлж байгаад өнгөрсөн намар өршөөлөөр суллагдсан аж. Харин сэжигтэн Б нь Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйл ангиар буюу “Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах” заалтаар буруутгагдан хэрэг нь шүүхийн шатанд байх явцад дахин эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн байна" гэх мэдээллийг өгсөн юм.

Одоогоор цагдаагийн байгууллага гэмт этгээд дээрэм хийхдээ ашигласан галт зэвсгийг хаанаас олж авсан болоод дээрэмдүүлсэн 10 залуу олноороо шөнийн цагаар юу хийж байсан, дээрэмдүүлсэн гэх их хэмжээний мөнгө нь хууль бус байсан уу зэргийг шалгаж, тогтоох юм байна.

Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа бөгөөд хутгалуулсан хүмүүсээс 5-6 хүний биеийн байдал хүнд байгаа аж.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.229.123.172) 2016-10-10 15:15
      • 0
      • 0

      Шөнийн цэнгээний газрыг 00,60 цаг хүртэл ажлуулдаг болгохыг баатар БАт-Үүл хийсэн Тэгээгүй бол энэ залуус аль эрт орондоо ороод амарч байх байсан

      Хариулах

    • Шудрага шүүх

      (124.158.77.8) 2016-10-10 15:11
      • 0
      • 0

      40 хөн сая төгрөг байсан гэдэг шал худлаа. Тэрбум төгрөг байсан юм биш үү. Тэгээд ямар луйварчин баячуул тоглосоныг ил тод зарлах хэрэгтэй.Их хурлын эрхэмүүд, сайдтангууд байсан уу

      Хариулах

    • Зочин

      (103.10.22.66) 2016-10-10 14:09
      • 0
      • 0

      архи+хар тамхи+янхандалт+мөрийтэй тоглоом+бэлэнчлэх+...... залуус минь энэнээс өөр сайхан амьдрал байдаг юм шүү. гэгээлэг зорилготой байж ажил хийж, шинийг зохиож, гэр бүлтэйгээ аз жаргалтай амьдарч эх дэлхийгээ танин мэдмээр юм. нэг амьдрах хорвоо шүү

      Хариулах