Бүгд найрамдах намынхан Дональд Трампыг солих хүн хайж эхлэв

Twitter Print
2016 оны 10-р сар 10-нд 08:23 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Бүгд найрамдах намаас тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй Дональд Трампын нэрийг татаж өөр нэр дэвшигчээр солих асуудал яригдаж эхэллээ. Бүгд найрамдах намын Үндэсний хороо өнгөрсөн амралтын өдүүдэд сонгуулийн өмнөх кампанит ажлын стратегийг эргэж нягтлаад зогсохгүй сонгуулиас нэг сарын өмнө өөр нэр  дэвшигч олох эрэлд гарсан байна.  

Үндэсний хорооны нарийн бичгийн дарга Рейнс Прибусын мэдэгдсэнээр, Трамп  эмэгтэйчүүдийг хэт басамжлан доромжилсон үг хэлсэн бичлэг шуугиан тарьж байгаа бөгөөд энэ нь Бүгд найрамдах намын дотор түүний нэр хүндийг унагаж, ялалтад хүргэх ямар ч боломжгүйг харуулж байгаа аж. 

Трампыг өөр нэр дэвшигчээр солих явдалд бэрхшээл учруулж байгаа гол асуудал нь сонгуулийн саналын хуудсыг баталгаажуулан тараасан бөгөөд арим муж улсад бүр урьдчилсан сонгууль явуулаа эхэлчихсэн байна. Харин зарим эх сурвалжийн мэдээллээр, тэрбумтны оронд өөр нэр дэвшигч томилох асуудлыг одоо “өмгөөлөгчдийн арми" шийдвэрлэхээр ажиллаж байгаа аж. 

Гэвч сонгуулийн товоос нэг сарын өмнө нэр дэвшигчээ солих тухай асуудал зөвхөн   Трамп өөрөө санал өгсөн тохиолдолд шийдвэрлэгдэнэ гэж хуулийн төлөөлөгчид үзэж байгаа бөгөөд “Дональд Трамп өөрөө өрсөлдөөнөөс гарсан, эсвэл нас барсан тохиодолд өөр нэр дэвшигч гаргаж болно. Харин Трамп ямар ч тохиолдолд ухрахгүй байна” гэж тэмдэглэжээ. 

Бүгд найрамдах намын зарим төлөөлөгчид энэ зэрэгцээ Трамп энэ дуулиан шуугианыг давж гарах эсэхийг эхлээд харъя гэж үзэж байгаа бөгөөд үүнийг шийдвэрлэх ганц боломж нь өнөөдөр аравдугаар сарын 10-ны даваа гарагт явагдах хоёр нэр дэвшигчийн халц мэтгэлцээний хоёрдугаар шат болох аж. 

11 жилийн өмнө буулгасан нэгэн дүрс бичлэг саяхан дэлгэгдсэнээр тэрбумтныг ийн эгзэгтэй хүнд байдалд оруулсан билээ. Уг бичлэг дээр Трамп, “би алдартай хүн учир ямар ч эмэгтэйн эмзэг газраас бариад авахад юм хэлэхгүй” гэсэн явдал улс төрчдийн дургүйцлийг хүргэж, түүнийг ерөнхийлөгчийн сонгуулиас зайлуулах арга сүвэгчилж эхэлжээ. 

Гэтэл Трамп өөрөө үүнийг хатуу эсэргүүцэх бодолгүй байгаа бгөөд өөрийн Twitter хуудсан дээр би өөрийгөө өндөр ёс суртахуунтай хүн гэж хэзээ ч хэлэхгүй, гэхдээ надад тун хармасалтай байна, ийм үг хэлсэндээ гэж мэдэгдээд эцэст нь яах аргагүй бүсгүй хүн  хүчирхийлсэн экс ерөнхийлөгч Билл Клинтоны хэргийг сануулсан байна. Харин Хиллари  энэ хэргийн хохирогчийг сүрдүүлж, ам нээхгүй байхыг сануулж байсан энэ хэрэг явдлыг би дараагийн мэтгэлцээн дээр үргэжлүүлэн сөхөх болно гэж мэдэгджээ.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Чингис хаан

      (103.229.123.172) 2016-10-10 15:07
      • 0
      • 0

      АНУ-д сонгууль болохгүй. Тэр улсын сүүлчийн ерөнхийлөгч хар хүн байна гэж Ванга хэлсэн. Сонгуулиас өмнө Орос-Америкийн дайн болж АНУ байхгүй болно

      Хариулах