Монголын морин спорт, залуу уяачдын холбооны Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Д.Гантулга сонгогдлоо

Twitter Print
2016 оны 10-р сар 10-нд 08:58 цагт
Мэдээний зураг,

"Монголын морин спорт, залуу уяачдын холбоо"-ны үүсгэн байгуулагчдын анхдугаар чуулган 10 сарын 7,8-ны өдрүүдэд Чингис хааны хүрээ цогцолборт болж өндөрлөлөө. Чуулганд Улс аймгийн алдар цолтой уяачид оролцож байгаа бөгөөд чуулганы нээлтэнд УИХ-ын гишүүн Д.Гантулга, Хүүхэд, Гэр бүл, Залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдорж, МЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Анхжаргал, ӨМӨЗО-ны Хөлөн буйр хотын Шинэ Барга Зүүн хошууны морин спорт уяачдын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга О.Гантиг болон 18 аймгийн 200 гаруй төлөөлөгчид оролцлоо.

Чуулганаар холбооны дүрэм, журам, удирдах зөвлөл, хяналтын зөвлөл, болон Ерөнхийлөгчийг сонгон үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа. Бага чуулганыг Удирдах зөвлөлийн 29 гишүүн, 21 аймгийн салбар зөвлөлийн дарга, Хяналтын зөвлөлийн дарга 1 гишүүн нийт 51 гишүүнтэй баталлаа.

Монголын морин спорт, залуу уяачдын холбооны Ерөнхийлөгчөөр Улсын их хурлын гишүүн Дорждугарын Гантулга, Дэд ерөнхийлөгчөөр Монгол улсын алдарт уяач Нямдаваагийн Батбаяр, ЕТV телевизийн спортын сэтгүлч Мягмарсүрэнгийн Оюунбаатар, АПУ ХХК-ийн Захирал Батхүүгийн Ганхөлөг, Ерөнхий нарийн бичгийн даргаар тус холбоог санаачлагч, үүсгэн байгуулагч Нанзаддоржийн Мөнхбаясгалан нар сонгогдлоо.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.