Булганынхан ЕС-ыг эсэргүүцлийн лоозонтой угтжээ

Twitter Print
2016 оны 10-р сар 08-нд 16:06 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнгөрсөн өдрүүдэд Орхон, Хөвсгөл, Булган аймгуудад ажилласан юм. Булган аймагт ажиллаж, иргэдтэй уулзах үед эсэргүүцлийн лоозон угтжээ. Уулзалт болсон танхимд иргэд “Ардын хүүхдийг алагчлахаа зогсоо”, “Төрийн албыг төрлийн алба болгохоо зогсоо”, “Орон нутгийн хөгжлийн санг хэвээр үлдээхийг шаардаж байна” гэсэн бичгийг хадсан байжээ.

Мөн санал бодлоо илэрхийлэх үеэр Мэргэжлийн Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлого иргэдээ ялгаварлан гадуурхсан, аж ахуйн нэгжүүдээ ялгаварласан, сонгуульд дэвшүүлж байсан амлалтуудаасаа эрс няцсан буцсаныг сануулж, огцрохыг шаардсан байна.

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • зочин

      (103.57.93.126) 2016-10-10 08:44
      • 0
      • 0

      Үхэж байсан новшнууд хүүхдийн мөнгөөр өөрсдийгөө тэжээх гэж байхгүй юу.Идэх юм нь олдохоо байгаад

      Хариулах