Монголчуудын сүсэг болоод эд баялгийн бэлгэдэл

Twitter Print
2019 оны 08-р сар 16-нд 16:35 цагт
Мэдээний зураг,

Шүтлэгтэй, шүтлэггүй хамаагүй хүн яг цагаа тулахад айхтар мухар сүсэгтэй болж таардаг байна. Аливаад ямагт бэлэгдэл эрхэмлэж байдаг Монголчуудын хувьд бүр онцгой. Угаасаа ч цэрвэх цээрлэх ёс ихтэй ард түмэн 1990-ээд  оноос хойш бүр ний­тээрээ ядруу­хан амьд­рал­тай, сэтгэл санаа тогтворгүй, хэсэгтээ л яах учраа олохгүй барьц алдацгаасан үеэсээ хар домын арга чаргыг эрхэмлэн шүтэх болсон.

Өмч хувь­члалын яг­аан, цэн­хэр тасал­барт хууртаг­даж бай­д­гаа тавиад туу­чихсан улс чинь яахав, “дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу” энэ ертөнцөд яаж ийгээд баяжих хөлжихийн ухаан сийлэхгүй л юм бол хахир хатуу капитализмын өршөөлгүй нударганд өвдөг сөхөрчих гээд байсан болохоор мөнгө дуудаж татдаг гэх бүхнийг сонирхож шохоорхох болсон, ил шулуун биш ч гэсэн хүн бүр сэтгэлийн гүндээ юмыг яаж мэдэхэв гэсэн мухар сүсэгтэй болсон гэхэд хилсдэхгүй. 

Эд хөрөнгийг өөртөө хэрхэн татах вэ, хослон ургасан самар эд баялгийн бэлэгдэл болдог, хавирган саранд мөнгөө харуул, мөнгө олсон бол гэртээ доод тал нь гурав хонуул, анхны худалдан авагч өдрийн орлогыг тодорхойлдог, мөнгөний ид шид түрийвчтэй холбоотой гэх мэтээр баяжих мөнгөжих хар домын аргуудыг шимтэн судлах болсон.

Магадгүй энэ мэтийн дом, фен шуйгийн үр ачаар ч юм уу мэдэхгүй, төр түшилцсэн С.Ганбаатар нэгэнтээ “Барууны их дээд сур­гуу­л­ийн эдийн зас­гийн ангиудад, ялангуяа  менеж­ментийн ангид Фэн шуйгийн хичээл ордог юм. Би Англид их сургуульд сурч байхдаа Фэн шуйгийн төрөл­жсөн сургуульд нь сурч төгссөн. Фэн шуй бол шинжлэх ухаан биш, шашин бол бүр ч биш, харин амьдралын ухаан юм” хэмээн өөрийнхөө Монголд дэлгэрүүлсэн философийг тайлбарлаж байж билээ.

Өрнөдийн орнуудад харин ийм философийг илүү ул суурьтай мөрддөгөөр зогсохгүй эзотерикийн ухаанаар улам баяжуулсан арга чарга эрэлхийлдэг болсныг судалгаагаар тогтоосон байдаг аж.

Төлж амжилгүй овоорсон тооцооны хуудсууд хуримтлагдсан бол өрний тухай бодохгүй байхыг хичээгээрэй. Бурхан таны санхүүгийн хэрэгцээг хангана хэмээн төсөөлөн бод. Мөнгө зээлсэн хүмүүсийнхээ жагсаалтыг гаргаж өрийг нь эргүүлэн өгөх боломж олгосон бурханд талархаарай. Эдгээр хүмүүсийг инээмсэглэж байгаагаар төсөөлөн бод. Үүнийгээ бодитоор мэдрэх хүртлээ дахин дахин бодоорой. Зээлдэгч мөнгөө эргүүлэн авч байгаад баярлаж, бурханы баялаг орж ирж байгаад таларх. Үүндээ бүрэн итгэлтэй бай. Учир нь бурхан хэзээ ч алдаа гаргадаггүй. Таны бодол, дүрслэл аливаа хүслийг тань биелүүлэх эхний алхам гэх мэт гэнэн зөвлөгөөнүүд ч олонтаа таардаг аж.

Сонирхолтой нь хөрш зэргэлдээ Оросууд бас ийм зөвлөгөөгөөр дутдаггүй бөгөөд Монгол уламжлал заншилд мөрдөж ирсэн хорио цээрийн зан үйлийг хуулчихсан мэт адил ёс журам баримталдаг байна. Жишээлбэл,

- Нар жаргаснаас хойш гэрээсээ хог бүү гаргаж хая.

- Цонхоор ямар нэгэн зүйл хаяна гэдэг буян заяагаа хаяж байна гэсэн үг. 

- Нар жаргасан хойно мөнгө тоолж болдоггүй, буцаад явчихна. 

- Гэртээ ганцхан л шүүртэй бай, хоёр гурван шүүр хэрэглээд байвал эд баялагаа тарааж шүүрдэнэ гэсэн үг. 

- Шинэ байр, орон сууцанд орохдоо шалан дээр мөнгөн зоос асга. 

- Шинийн сар гарсан даруй хэтэвчээ сарны гэрэлд дэлгэх юмуу, том дэвсгэрт харуулж, сар дүүрэхийн хэрээр мөнгө өс хэмээн билэгд. 

- Ширээн дээрх үртэс үйрмэгийг гараараа хамаж авч болохгүй. Алчуураар юм уу сальфеткаар авч байх хэрэгтэй. 

- Хүмүүст мөнгөө үзүүлж баярхах хэрэггүй. 

- Гэртээ исгэрч болохгүй, хоосрох болно. 

- Орой үдшээр өр өгч болдоггүй. 

- Нар жаргаснаас хойш гэр орноо цэвэрлэх хэрэггүй, тэр тусмаа шүүрдэж цэвэрлэх ёсгүй. Эд баялаг хулжиад явчихна гэдэг байна. 

- Үдшээр шалаа угаах хэрэггүй, мөн л эд баялаг явчихна. 

- Нар жаргаснаас хойш хэнд ч босго давуулж юм бүү өг. 

- Мөнгийг илж таалахад дуртай байдаг гэнэ. 

- Үсээ өөрөө засаж болохгүй гарз гарна.

- Ширээний бүтээлэг дор хэдэн мөнгөн дэвсгэрт хадгал. Мөнгө тогтож, гэрт хулгай орохгүй. 

- Хүнээс мөнгө авахдаа зүүн гараараа авч, өгөхдөө баруун гараараа өгч бай. 

- Ширээн дээр малгай болон бээлийгээ бүү тавь - мөнгөөр тасрахын тэмдэг. 

- Ширээн дээр бүү суу ядуурахын цондон гэх мэт (http://www.polsov.com/6276.html). 

Бодоод үзэхэд энэ бол Монголчуудын мөрдөж ирсэн ахуй амьдралын ёс цээр. Оросууд үүнийгээ эмээгийн зөвлөгөө хэмээн нэрлэдэг бол энэ нь “жор мэдэхгүй ламаас зовлон үзсэн цавганц дээр” гэдэг хэлц үгтэй утга нэг мэт.

Монголчуудын уламжилж ирсэн дом шившлэгийн арга бас ертөнц байгалийн юмс үзэгдэлд хариу барьсан амьдралын нэг ухаан гэлтэй. Наад зах нь нялх хүүхдийг орой үдшийн цагаар авч гарах бол бор халзан туулай болгодог, босгон дээр гишгэдэггүй, хаалга алдалж болохгүй гээд өөрсдийн оршин амьдарч буй орон зай, хүрээлэн орчиндоо уялдуулан зохицож, амьдрахын ухааныг эртнээс эрэлхийлж ирсэн арга юм. Тиймээс ийм ухааныг мухар сүсэг гэхэд бас хэцүү аж. 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (182.160.2.13) 2019-04-11 22:39
      • 0
      • 0

      Ккк яг үнэн шүү хүмүүсийн итгэл үнэмшил дээр тоглолт хийдэг мэр сэр хүмүүс ар араас аа борооны дараах мѳѳгшиг олширсон үүнээс үүдэлтэй Бурхан шашны ч нэр нүүр багагуй сэв суусан энэ мэт луувирчидыг ѳѳхшүүлсэн зүйл бол сэтгүүлзүйн салбар мэдээлэлийн агентлаг социал ертѳнц багагуй хувь нэмэр оруулсан.

      Хариулах