120 мянгатын автобусны зогсоолд өөрчлөлт орлоо

Twitter Print
2016 оны 10-р сар 10-нд 12:30 цагт
Мэдээний зураг,

Чингисийн өргөн чөлөөний  автозамын ачаалал ихсэж, түгжрэл үүссэнээр Энхтайвны өргөн чөлөөний нэвтрэх чадвар, замын ачааллыг ихээр нэмэгдүүлж байгаа нь 7, 8, 9 дүгээр сард хийсэн судалгааны үр дүнгээр гарчээ. Тиймээс нийслэлийн “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлын хэсэг”-ийн хурлаас Чингисийн өргөн чөлөөний авто замын ачааллыг бууруулах, нэвтрэх чадварыг сайжруулах зорилгоор 120 мянгатын автобусны зогсоолыг дайран өнгөрч баруун гар тийш эргэх хөдөлгөөн хийдэг нийт 12 чиглэлд өөрчлөлт оруулж хуучин зогсоолоос 300 метрийн зайд шинэ автобусны зогсоол байгуулах шийдвэр гаргалаа.

Энэ чиглэлд үйлчилгээ үзүүлдэг 135 тээврийн хэрэгсэл өнөөдрөөс эхлэн  Хан-Уул дүүргийн 120 мянгатын шинэ автобусны зогсоолд зогсон иргэдэд үйлчилнэ. Харин Зайсан чиглэлдээ буюу Ч:8, Ч:42, Ч:52, Ч:55 чиглэлүүд хуучин 120 мянгатын зогсоолоор  хэвээр үйлчлүүлэх юм.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.