Хятад жуулчид тав хоногт 60 тэрбум доллар үржээ

Twitter Print
2016 оны 10-р сар 07-нд 09:48 цагт
Мэдээний зураг,

БНХАУ байгуулагдсаны ойн баярын таван хоногийн амралтын хугацаанд хятад жуулчид аяллаар явахдаа 60 тэрбум доллар зарцуулсан байна гэж Хятадын “CCTV” мэдээлэв.

Баяр хараахан дуусаагүй байгаа учраас энэ тоо өсч магадгүйг тус телевиз онцлон дурдлаа. Энэ сарын эхний таван хоногийн хугацаанд 589 сая хүн эх орондоо, зургаан сая хүн гадаад руу аялсан байна. 6 сая жуулчдын ихэнх нь Өмнөд Солонгос, Таиланд, Япон, Индонез, АНУ, Сингапур, Вьетнам, Малайз, Мальдив болон Орост аялсан тухай Хятадын хамгийн том аялал жуулчлалын компани болох “Ctrip” агентлаг мэдээллээ. Хятад жуулчид эдгээр орнууд руу ихэвчлэн багаар аялдаг бөгөөд аяллын хөтөлбөрөө аль хэдийн сонгосон байдаг аж.

Өнгөрсөн онд Хятадын олон улсын аялал жуулчлалын салбарын орлого 114 тэрбум долларт хүрсэн нь дэлхийн хэмжээнд хоёрдугаарт бичигдэх үзүүлэлт юм. Мөн өнгөрсөн онд Хятадын 128 сая иргэн гадаад орнуудаар аялах явцдаа 292 тэрбум доллар зарцуулсан байна.

Эх сурвалж: Монцамэ

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.