Энэтхэгт Америкчуудыг луйварддаг этгээдүүдийг баривчилжээ

2016 оны 10-р сар 07-нд 09:05 цагт
Мэдээний зураг,

Энэтхэгт утсаар дарамтлан мөнгө олдог хамгийн том луйврын хэрэг илчлэгджээ. Луйварчид зөвхөн АНУ-ын иргэдийг онилдог байсан бөгөөд  Америкийн татварын албаны ажилтан гэж өөрсдийгөө итгүүлэн тэднээс их хэмжээний мөнгө салгадаг байсан аж. Тэд ганц жилийн дотор америкчуудаас сая гаран доллар луйвардан авсан байна. 

Энэтхэгийн цагдаагийн газар Махараштра мужийн Тане хотоос уг хэрэгт сэжиглэгдсэн 70 хүнийг баривчилж, өөр бусад олон зуун хүнийг мөрдөн байцаасан байна. CBSNews.com цахим хуудсанд мэдээлснээр, луйварчид хуурамч дуудлагын төв байгуулан АНУ-ын иргэдэд бичгээр болон дуут шуудан хэлбэрээр татварын өртэй байгаа тухай мэдээлэл явуулж эргээд утсаар хариу авна гэдэг байсан аж. Америкчууд харин эргээд холбогдоход нь    АНУ-ын татварын удирдах газрын татварын хууль дүрмийн хэрэгжилтэд хяналт тавих ажилтан Кристофер, эсвэл Даниэл гэсэн нэрээр луйвар хийдэг байсан нь тогтоогджээ.  

Тэд утсаар аль болох америк аялгатай ярьж, иргэдийг итгүүлдэг байсан бөгөөд тэдэнд татварын ихээхэн өр байгаа учир яаралтай төлөхгүй бол хагас цагийн дараа гэхэд цагдаа нар очиж баривчилна гэж сүрдүүлдэг байсан байна.

 The Wall Street Journal сэтгүүлд тэмидэглэснээр, уг хэрэгтэй холбогдуулан хийсэн хэвлэлийн хурал дээр цагдаа нар луйварчдын бүтэлгүйтсэн нэгэн утасны дуулагын бичлэгийг тавьж сонирхуулсан байна. Уг бичлэгт луйварчид нэгэн эрээс 11 780 долларын өр байгааг анхааруулж, эс төлсөн тохиолдолд хэдэн цагийн дотор баривчилж, шоронд таван жил хорих ял оноох, эсвэл 100 долларын торгууль төлөх болно, тиймээс асуудлыг яаралтай шийд гэж байжээ. Харин дараа нь татварын албаны илү өндөр албан тушаалтан ярьж, нөө эрийг Walgreens нэртэй эмийн санд очиж,  мянган доллароор Apple iTunes-ийн бэлгийн карт худалдан авсан байхыг даалгасан байна. 

Энэ мэтийн дуудлага өдөрт хэдэн зуун удаа ирдэг учир америкийн зарим татвар төлөгчид дуулгавартай даган мөрдөж,  500-аас 60 мянган доллар төлж байж салдаг аж. 

Reuters агентлаг тэмдэглэж буйгаар, Энэтхэгт Умард Америк, Европын компаниудын нэр дээр хуурамчаар бүртгэгдсэн хэдэн зуун дуудлагын төвүүд байдаг бөгөөд эдгээр бүс нутгийн иргэдийн нийгмийн үйлчилгээний төлбөрөөс эхлүүлээд зээлийн төлбөрийн мэдээллийг задлан шинжлэх мянга гаруй оффис ажиллаж байдаг аж. Гэхдээ эдгээр цэгүүдээс ирдэг утасны дуудлага хэтэрхий сэжигтэй энэтхэг аялгатай байлаа ч гэсэн зарим    хүн ажиглалгүй луйврын золиос болдог байна. 

Энэ маягийн луйвраар өдөртөө 90-150 мянган долларын орлого олдог нь жилдээ 36-55 сая долларт хүрдэг байж болохыг цагдаагийн газраас тэмдэглэсний зэрэгцээ луйварчид АНУ-д хамсаатнуудтай, тэдэнд орлогынхоо 30 хувийг өгдөгийг тогтоосон байна.  

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.