iPhone 7 усны хамгаалалтын талаар таны мэдэхгүй БАРИМТ

2017 оны 02-р сар 23-нд 11:50 цагт
Мэдээний зураг,

iPhone 7 болон iPhone 7 Plus загваруудыг Apple компани усны хамгаалалттайгаар хийсэн. Ус болон шороо тоосноос хамгаалах технологийн хамгийн сүүлийн загвар болох IP67 хэмээх стандартыг суурилуулсан нь тус загварууд ус болон шороо тоосны хамгаалалттай болох нь бүрэн баталгаажсан.

Гэхдээ усны хамгаалалт нь ямар хэмжээний усны гүн хүртэл хамгаалж чадах вэ ? Мөн энэ IP67 хэмээх технологи гэж юу вэ ? гэсэн асуултууд манай хэрэглэгч нарт үлдсэн. Тэгвэл бид энэ удаагийн нийтлэл дээр дээрх утаснуудад агуулсан усны хамгаалалтын талаар мэдээлэл хүргэж байна.

 

IP 67 гэдэг нь 6 тоо нь "тоос шорооны хамгаалалттай" гэдгийг илтгэж байгаа харин 7 гэдэг нь усны хамгаалалттайг илтгэж байгаа.

iPhone 7 болон 7 Plus загварууд 1 метр хүртэл усанд 30 минут байх тэсвэртэй. 

iPhone 7 болон Plus - г бороотой үед ашиглах, текст бичих, тоглох гэх мэт үйлдэл хийх боломжтой.

Мөн усан сан эсвэл ариун цэврийн өрөө гэх мэт газруудад утсаа усанд унагаасан үед шууд гаргаж ирээд арчаад ашиглаж болно.

Нэг метр хүртэл усанд 30 минут байх хэдий ч усны даралт хэмжээ, давлагаанаас хамаарч ус нэвтрэх боломжтой. Зөвхөн заагдсан хэмжээнд туршигдсан байдаг.

Lighning оролт дотор ус нэвтэрсэн үед анхааруулга өгдөг болсон. Усыг гаргах буюу утасны Lightning оролт дотор нэвтэрсэн ус хатах хүртэл цэнэглэхгүй гэсэн алдааг дэлгэц дээр харуулна.

www.iphone.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.